Багш нар ажил хаялтаа зогсоохгүй байгаа нь улс төржилттэй холбоотой юу?
Багш нар өнгөрсөн 10-р сарын 15-аас ажил хаяж эхэлсэн бөгөдө өнөөдрийн байдлаар 19 дэх хоногтоо ажил хаяж байна.
[su_quote]Уг нь Боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлийн хэлснээр "Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан" гэх боловч өнөөдөр/2025.11.03/-ийн байдлаар багш нар ажил хаялтаа зогсоогоогүй байна. [/su_quote]
Мөн тэрээр "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Тус яам бүртгэсний дараа албажина. Хэдийгээр бидний шаардсан хэмжээ болох 3.5 сая төгрөгт хүргэж чадаагүй ч нааштай хариу ирсэн тул ийнхүү тохиролцоонд хүрсэн" гэжээ.
Гэвч багш нар ажил хаялтаа үргэлжлүүлсээр байгаагийн цаана улстөржилт байх магадлалтай хэмээн олон нийт хардаж байна. Учир нь МҮЭХ-ны Ерөнхийлөгч байсан одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ҮЭХ-д одоо ч нөлөөлж, багш нарыг турхирч ажил хаялтыг үргэлжлүүлж байгаа гэх хардалт бий.
Түүний хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн нэг юм.
Харин Боловсролын сайд П.Наранбаяр:
Багш нар цалингаа 3,5 сая болгохыг шаардаж байгаа ч эдийн засгийн нөөц, боломжиндоо тулгуурлаад хамгийн боломжит хэмжээгээрээ 30 хувь нэмэгдүүлэхээр Засгийн газрын шийдвэр гараад байгаа юм. Мөн багш нарын үндсэн цалингаас гадна олгодог нэмэгдэл цалинг үндсэн цалинд оруулж тооцож, нийт багш нарын цалинг нэмэх шийдэлд хүрч байгаа.
Хэрэв багш нарын шаардсанаар үндсэн цалинг 3,5 саяд хүргэвэл багш нарын нийт цалингийн сан 3,3 их наядаар нэмэгдэж, 6,1 их наядад хүрнэ. Харин Монгол Улсын төрийн албан хаагчдын нийт цалингийн сан 8,3 их наяд байдаг бөгөөд зөвхөн багш нарын цалин түүний 80 хувийг эзлэх юм. Тиймээс төсөвт ийм боломж байхгүй гэдгийг онцолж байна.
Тиймээс БШУ-ны ҮБХ-той маш олон удаагийн уулзалт хийж, Ерөнхий сайдын түвшинд гурван ч удаа уулзалт зохион байгуулсан байна. Гэвч тохиролцоонд хүрчихээд эргэж, бусгаж өөрөөр яриад байна хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.