Татвар, нийгмийн даатгалын төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийг цагдаагийнхан саатууллаа

Татвар, нийгмийн даатгалын төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийг цагдаагийнхан саатууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, нийгэмд өрнөөд буй, ард иргэдийн хүлээлтэнд орсон олон асуудлуудад хариулт өгөх, шударга ёсны төлөө хийх тэмцлээ эхлүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагыг өөрчилж, шинээр томилсон билээ.
[su_quote]Тэгвэл улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад олон жил бугшсан, албан тушаалтнуудын хууль бус үйлдэлтэй холбоотой, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгшй асуудлуудыг шинээр томилогдсон ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цагдаагийнхан шалгаж эхэллээ.[/su_quote]
Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр хуурамчаар бүртгүүлэх замаар 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж, өнөөдөр зарим албан тушаалтны өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа хийсэн байна.
Татвар, нийгмийн даатгалын төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийг цагдаагийнхан саатууллаа
573056049 122220755420084046 7195807527923457896 n 263x300
Манай улсын иргэн Э.З, Д.М, Д.У нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсныг ч тус ангийнхан батлав.
Хэргийн холбогдогчид урьдчилсан байдлаар 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг хуурамч нөхөн шивж, 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан үйлдэл тогтоогдоод буй гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ЦЕГ-ын даргын тушаалаар энэ төрлийн хэд хэдэн хэрэгт Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж.
Мөн татварын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд бусадтай бүлэглэн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг хуурамчаар бичин бүртгүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлээд байгаа юм.
Тухайлбал, НӨАТ-ын падаан хуурамчаар шивдэг Г, С гэх хүмүүсээр удирдуулсан хоёх бүлгийн долоон этгээдийг шалгаж буй аж. Тэд өөрсдийн хамаарал бүхий, үйл ажиллагаа явуулдаггүй 16 компаниас татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдэд 248.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1877 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан шивж улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг 24.6 тэрбум төгрөгөөр бууруулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм байна.
Дээрх хэргүүдийн шалгалтын хүрээнд татварын байгууллагын нэр бүхий удирдах ажилтан болон дүүргүүдийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар хэргийн холбогдогч хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлж, зөрчлийн дүнг бууруулан давуу байдал олгосон үйлдэл нь тодорхой болж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.