Г.Алтантулга: Халамжийн мөнгө бага ч гэсэн олонтойгоо байхад болж байна

Г.Алтантулга: Халамжийн мөнгө бага ч гэсэн олонтойгоо байхад болж байна

[su_quote]Автобусны буудал дээр шоо, 41 чулуугаар мэргэлдэг ахмад настан Г.Алтантулгаас яриа авлаа. [/su_quote]

Г.Алтантулга: 

Би Гончигжавын Алтантулга гэдэг хүн байна. Дорноговь Сайншандын хүн. Энд зогсоод 4,5 сар болж байна. Урд нь мэргэлдэг байсан 20 гаруй жил мэргэлж байна. Саяхан 2016 онд хөлөндөө мэс засал хийлгэсэн, гүний судас Монголд хийж чадахгүй. Эмийн үнэ талийсан 572,400 төгрөг авдаг. Зээл авсан 2026 оны 3 сард дуусах юм.

Орой 7 цаг хүртэл сууна. Ард түмний буянд болж л байна. Хүнд гэмгүй явах сайхан биз. Хүнд гэмгүй мөрөөрөө ингээд сууж байхад яавал гэж дээ арай араас буудахгүй биз дээ. Одоо энэ цаг үе хэцүү болчхоод байна. Энэ Монгол улсад хэцүү, бараг л дээрэмдэнэ шүү. Би одоо группээрээ л насыг авна хугацаагүй болгосон, хөл ямар дахиж ургах биш. Ах нь авгайтайгаа 2уулаа байдаг. Хоёр идэхгүй, хоосон хонхгүй болж л байна. Манай их хол Бэлхэд байдаг. 28 дугаартай автобусанд суугаад явна, 28 даа суугаад л ирнэ. Цаг явж очно, заримдаа бүр 2 цаг явна. Явахад хэцүү юм аа хөл муутай болохоор.

Эрт дээр үеэсээ 5 үе үзэж байна. Би өөрөө ганц хүүтэй.  Долоо хоногийн таван өдөр гарч ирнэ. Хагас, бүтэн сайнд амарна. Амрахгүй бол ах нь чадахгүй.

Одоо ингээ л ажил тараа л 6,7 цагийн үед бужигнадаг юм. Би залуудаа чөлөөт бөх оролддог байсан. Ер нь сагсчин хүн спортын талын хүн байгаа юм.

Ямар ч байсан он гартал сууна даа. Тэгээд завсарлаж байгаад цагаан сарын өмнө гарч ирнэ.

Энэ дээгүүр идээ л байх юм. Тэтгэвэр тэтгэмж нэмэх юм уу яах юм үлгэрийн далай болох юм уу. Тэтгэвэр нэмнэ л гэж байгаа за мэдэхгүй батлаагүй байгаа наадуул чинь.

Өөрсдөө бол дээгүүр их мөнгө идэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.