Хугацаа үл харгалзсан Оюутолгойн зээлийн хүүгийн хэлэлцээ хийхээр тохирлоо

Хугацаа үл харгалзсан Оюутолгойн зээлийн хүүгийн хэлэлцээ хийхээр тохирлоо

[su_quote]Оюутолгойн Зээлийн хүү болон Менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах хэлэлцээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. [/su_quote]

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто группийн ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний эхний өдөр талууд тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрчээ.

Хамгийн түрүүнд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацаа дуусаж байгаа гэх түгжээг тайлж тус хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр Рио Тинто-ийн талтай тохиролцжээ.

Ингэснээр заавал энэ 12 сар дуусахаас өмнө бууруулахгүй бол Монгол Улс боломжоо алдана гэдэг айдас үгүй болжээ.
572070144 1369146928101360 4059310361989378127 n 300x200
Гэхдээ “Оюутолгой” төслийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх асуудлыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцжээ.
Зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтжээ.
Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна. Хэлэлцээ үргэлжилж байна.
571748607 1369146924768027 3232414513707268382 n 300x200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.