С.Бямбацогт: Өмнөх Засгийн газар дээр 16 их наядын зөрчил байгааг аудит тогтоосон
[su_quote]Соёлын сайд Ч.Номин Соёлын яам дээр ямар нэг аудит хийгдээгүй гэж хэлсэн талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодруулга авлаа.[/su_quote]
Засгийн газрын ХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Аудит хийгдсэн. Тодорхой асуудлууд гарсан. Аудит хийгээд өмнөх Засгийн газрын үйл ажиллагаанд 16 их наядын зөрчил гарсныг тогтоосон. Үүнээс 6 их наядын зөрчлийг арилгасан. Одоо 9 их наядын зөрчил байна гэсэн.
Яагаад ийм асуудал үүсэв, ямар их мөнгө вэ гээд ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарч ажилласан.
[su_quote]Эндээс үзэхээр шилэн дансны бичилтээ хийдэггүй гэсэн зөрчлүүд нэлээн байдаг. Дээрээс нь холбогдох санхүүгийн баримт бичгээ бүрэн бүрдүүлдэггүй зөрчлүүд дийлэнх байсан.[/su_quote]
Үүнээс 11 орчим тэрбум төгрөг гэмт хэргийн шинжтэй байгаа учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан.
Энэ дотор Соёлын яамтай холбоотой асуудлууд явж байгаа. Соёлын яам дээр нэмэгдээд гэрээ хэлэлцлийн асуудлууд бас л гарч ирж байх шиг байна. Тийм болохоор хариуцсан сайд нар танилцуулах байлгүй. Саяын яригдсан асуудлаар Соёлын яам дээр дахиад аудит орсон байна. Аудит бол УИХ-ын харьяа байгууллага, ЗГ-ын харьяа байгууллага биш. Тиймээс аудит нэгдсэн хараат бусаар дүгнэлтээ гаргах байх.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.