Ахмад настан н.Мягмар: Тэтгэвэр бага, зээлтэй учраас гудамжинд чулуугаар мэргэлж мөнгө олдог

Ахмад настан н.Мягмар: Тэтгэвэр бага,  зээлтэй учраас гудамжинд чулуугаар мэргэлж мөнгө олдог

[su_quote]Автобусны буудал дээр 41 чулуугаар мэргэлдэг ахмад настан н.Мягмараас яриа авлаа. [/su_quote]

-Би Мягмар гэж хүн байна. Энд нэлээн хэдэн жил сууж байна. Тэтгэвэр хаанаа ч хүрдэггүй, зээлтэй. Зээлгүй хүн гэж байхгүй болсон. Зээлийн хугацаа дуусаагүй учраас өөрийнхөө чаддаг 41 чулуугаар мэргэ тавиад л сууж байна.

Их өвлийн хүйтэнд бол суухгүй. Угаасаа би чадахгүй. Их хүйтрэхээр утсаар үздэг. Тариф гэж бол байдаггүй юм. Хүний өгснийг л авдаг, хэдийг өгнө тэрийг нь аваад л сууж байдаг.

Дунджаар өдөрт дулааны үед 10,20-оод хүн үзүүлдэг байсан. Одоо бол 4,5 хүнээс хэтрэхгүй л байна. Хүмүүс хамгийн дээд талдаа 5 мянга төгрөг ер 1000,2000 төгрөг л өгдөг юм.

Тэтгэвэр1.1 сая төгрөг авдаг. Ач зээ нар гадаад явахаар болоод оюутан болоод тэд нартаа зээл авч өгөө л явуулсан даа. Хүнсний бүтээгдэхүүний үнэ маш өндөр болсон.  Мах, талхны үнэ их нэмэгдсэн. Энэ бүхэн нэмэгдэхээр хүний нуруун дээр хүндээр тусч байна.

Хүмүүсийн харилцаа ярих юмгүй сайн болсон. Одоо ингээ л даараад сууж байхад залуучууд та даарч байна уу гээд л халуун цай бариад ирдэг. Ер нь хүний харилцаа ухамсар  хамаагүй өөр болсон шүү. Хүний оюун ухааны хөгжил шал өөр болсон.

Миний энэ мэргэлж байгаа чулуу над дээр 7 дох үе дээрээ явна. Энэ чулууг өвгөн ааваасаа өвлөж авсан. Ээжийн аав ч чулуу татдаг байсан, аавын аав ч чулуу татдаг байсан хөгшчүүлээсээ л сурсан даа.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.