#Баримт_хураангуй: МАН-ын хагарал, төрийн үйл ажиллагааны гацаа, “эвлэрэл” гэх үг ямар шатандаа явж байна вэ?
[su_quote]#Баримт_хураангуй тоймын энэ удаагийн дугаарт "МАН-ын хагарал, төрийн үйл ажиллагааны гацаа, “эвлэрэл” гэх үг ямар шатандаа явж байгааг онцлов.[/su_quote]
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр/2025.10.28/ хуралдаж, хагарал хуваагдлыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Сангийн сайд асан XХүрэлбаатар ахалж, МАН-ын үе үеийн дарга, сайдууд багтсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын даргас асан М.Энхболд, Ерөнхий асан С.Баяр, Ж.Эрдэнэбат болон хоёр хуваагдсан талуудаас бүлгийн дарга болох Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар ороод байгаа юм.
Харин өнөөдөр/2025.10.29/ Төрийн ордонд хоёр талынхан өөр өөр газарт хуралдсан бол эвлэрүүлэгч тал болох Ажлын хэсгийнхэн мөн дунд нь өөр газарт хуралдаж байгаа дүр төрхтэй өнгөрөв.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатарын хэлснээр таг хоёр тийш хараад суусан хүмүүсийг уулзуулж, эвлэрүүлэх амаргүй. Гэхдээ төсвөө баталж чадахгүй нөхцөлд хүрсэн, лэлхий дахинд эдийн засаг хүндэрч байгаа энэ үед яаж ийж байгаад учраас олохоос өөр аргагүй талаар дурдсан.
[su_quote]Хэдийгээр энд "эвлэрүүлнэ" гэх үг дурдагдаж байгаа ч түүний хувьд хуулиар шийдэгдэх зүйлс нь хуулиараа шийдэх ёстой. Намын даргын асуудлыг Удирдах зөвлөөс шийдэх ёстой гэдэг хоёр агуулгыг онцолсон нь анхаарах ёстой асуудал юм.[/su_quote]
Эндээс дүгнэж үзвэл, Үндсэн хууль зөрчсөн, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гишүүд нь хуулиараа шалгагдаад явах ёстой гэдэг дээр аль аль нь нэгдсэн гэж ойлгогдохоор байна.
Иргэд, олон нийт ч МАН дотроо эвлэрээд өнгөрнө гэвэл хулгай, луйвраа нууж байгаатай ижил хэмээн хүлээж авах учраас тэд бүрмөсөн эвлэрч, асуудлаа нуух талаар огт ярихгүй байгаа нь тодорхой.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Шадар сайд С.Амарсайханыг чөлөөлсөн нь, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч "хулгайтай эвлэрэхгүй" хэмээн мэдэгдсэн зэрэг нь үүнийг бататгаж байна.
Харин уг "эвлэрэл" гэдэг нь хоёр талд гарсан бүлгийн гишүүдийнхээ олонхийг нэг талдаа гаргаж, бүлгийн дарга, УИХ-ын дарга, дэд даргын томилгоог шийдэх, төсвөө батлах, гацаанд орсон асуудлуудаа гацаанаас гаргах зорилгыг агуулж байгаа бололтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.