Залуу уяач Л.Баяртүрүү: Эрлийз адуу эхээс төрөхдөө л үе мөчний бруцеллёз гэдэг өвчнийг тээгээд төрдөг

Залуу уяач Л.Баяртүрүү: Эрлийз адуу эхээс  төрөхдөө л үе мөчний бруцеллёз гэдэг өвчнийг тээгээд төрдөг
[su_quote]Уяачдын холбооны хурал дээр залуу уяач Л.Баяртүрүүгийн хэлсэн үгийг онцлон хүргэж байна.[/su_quote]
Залуу уяач Л.Баяртүрүү:
-Монгол адууны стандартыг яагаад одоо болтол тогтоож чадаагүй байгаа юм?
Монгол адуугаараа уралдаж байсан гээд сайхан ахмадууд энд ирчихсэн байна. Энэ хүмүүс чинь монгол адууныхаа дэл сүүл, алхаа гишгээ бүгдийг нь мэдэж байгаа. Яагаад энэ хүмүүсээс асуухгүй зөвхөн стандарт дээр тулгуурлаж яриад байгаа юм?
ХАА-н доктор профессорууд маань яг ямар ажил хийгээд байна аа. Та нарын тавьж байгаа тайланг ойлгосонгүй. Та нар яаж явж байгаад доктор болсон юм бэ?
Өнөөдөр хаврын дөрвөн сард эхийнхээ хээлээс гарсан унага эхсээ задалж амжихгүй үхэж байна. Тэр юунаас болж байгаа юм бэ, ургийн гажиг уу, эм тарианы гажиг уу?
Эрлийз адуу эхээс төрөхдөө л үе мөчний бруцеллёз гэдэг өвчнийг тээгээд төрдөг. 
Үүнийг тогтоосон уу?ХХААХҮЯ үүн дээр ажиллаж байгаа юу?
Энэ бүхэн дээр тулгуурлаж ажлаа хийхгүй байж нэг л их докторууд гарч ирээд, бичсэн цаасандаа төөрөөд, тайлангаа тавьж чадахгүй юм. Үүнд чинь их гундуухан байнаа, би.
[su_quote]Би 4 настайгаасаа хойш буурал аавынхаа хурдан морийг унаад, ухаан орсон цагаасаа хойш монгол адуу маллаж, хөдөө хээр гандаж, 20 гаран жил явлаа. Тийм болохоор би монгол адууны хэв шинжийг мэднэ гэж ярихгүй, гадарлана.[/su_quote]
Ахмад уяачид л бидэнд үлгэр дуурайлал үзүүлж, монгол адуу ийм хэв шинж, ийм үүлдэр байдаг гэдгийг заана уу гэхээс биш импортын эрлийз адуу оруулж ирээд, том цол тэмдэг зүүсэн хүмүүс адууг бид нар ингэж зохион бүтээсэн гэж үр хойчоо өвлүүлж болохгүй ээ.
[su_quote]Би энэ докторуудаас нэг асуулт асууя. Та нар маань импортын адуу дагаж орж ирж байгаа үнэтэй витамин тариануудыг судалж байна уу? Энэ тариа нь үрэвсэл болоод, үрэвсэл цаашлаад эрлийз малаасаа монгол малдаа халдаад, монгол хүний идэж байгаа мах сүү ямархан түвшинд хортой болж байгааг судалж үзсэн үү?[/su_quote]
Адуу гэлтгүй үхэр, хонь, ямаагаа судалж байна уу. Зөвхөн адуу биш монгол үүлдрээ бүтнээр нь тогтоо л доо!
Тусгаар тогтносон улс чинь төртэй. Төр нь хуультай. Хуулиа дагаад иргэд нь хэв журмаа сахиад явж байх ёстой...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.