НДС-аас 32,2 тэрбум төгрөгийг хулгайлсан бүлэг этгээдийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ
[su_quote]Тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32,2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.[/su_quote]
Тагнуулын Ерөнхий Газар/ТЕГ/-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлж мөрдөн шалгаж эхэлжээ. Ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах” гэмт хэрэгт Монгол Улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаар хуурамч баримт үйлдсэн байна.
Улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад “хахууль өгөх” замаар Нийгмийн даатгалын цахим санд оруулж, арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагуудаас нийт 32,2 тэрбум төгрөгийг зээл авч, хохирол учруулсан нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.