Д.Лхагважав, Д.Алтанцэцэг нар 40 жил ханилж Зэсэн хуримаа хийж байна
[su_quote]40 жил ханилан Зэсэн хуримаа хийж буй хосуудын сэтгэгдлийг хүргэж байна.[/su_quote]
Нөхөр Д.Лхагважав:
Бид 2 1985 онд гэр бүл болсон. Хүүхэд байхдаа л танилцсан даа. Цэрэгт яваа л захиа бичээ л халагдаж ирээд 23 настайдаа гэр бүл болсон. Одоо ингээд 40 жил хамтдаа амьдарч байна. Одоо 4 хүүхэдтэй ач, зээ 12 уулаа амьдарч байна. Энэ сайхан өдөр ах дүүс минь бүгд хүрэлцэн ирсэнд бүгдэд нь баярлалаа. Эрүүл энх хамгийн сайхныг хүсье.
Гэргий Д.Алтанцэцэг:
Энэ өдөр маш олон хүмүүсээс ерөөлийн үгийг авч байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Хүрэлцэн ирсэн үр хүүхдүүд, ах дүүдээ маш их баярлалаа. 40 жил амьдраад энэ сайхан баяраа хуваалцаж байгаа нь сайхан байна.
Залуучууддаа цувж уурлаж цугтаа инээж яваарай гэдэг ерөөлийг хэлмээр байна. Энэ л ерөөсөө урт амьдрахын гол билэгдэл юм.
Охин:
Ижий аав хоёр маань хамтдаа амьдралаа эхлүүлээд 40 жилийн ой болж байна. Манай аав ээж хоёр анх хурим хийж байгаагүй. Одоо ингээд 40 жил ханилаад хуримаа хийж байгаад үр хүүхдүүд нь баяртай байна. Манай аав ээж маш шударга, үнэнч хүмүүс болохоор үр хүүхдүүдээ боловсролтой, эрүүл саруул, өв тэгш өсгөсөн учраас үр хүүхдүүд нь бодон, бодон, санан, санан энэ хуримыг зохион байгуулж байна. Ээж аавыгаа урт удаан насалж өшөө илүү олон, өшөө илүү гоё баяр наадмыг хамтдаа тэмдэглээрэй гэж ерөөе дөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.