Монголын ард түмний хайрыг татсан уран бүтээлчид МУГЖ цол хүртлээ

Монголын ард түмний хайрыг татсан уран бүтээлчид МУГЖ цол хүртлээ

[su_quote]МУГЖ цол хүртсэн уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэж байна.[/su_quote]

МУГЖ С.Ариунбямба:

Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор энэхүү хүндтэй цолыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Юун түрүүнд төрүүлж өсгөсөн ижий аавдаа баярлалаа. Эрдмийн замд хөтөлж энэ мэргэжлийг эзэмшүүлж үлдээсэн эрдэмтэн багш нартаа бас баярлалаа.

Бүхий л цаг хугацаанд ард минь түшиж, тулж, дэмжиж, хайрлаж, халамжилж байсан хайрт ханьдаа бас баярлалаа. Мэргэжил нэгт үе үеийн уран бүтээлчид, ах эгч нар, найз нөхөд, дүү нартаа баярлалаа. Бидний уран бүтээлийг үзэж, дэмжиж халуун алга ташилтаар урам өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа.

Нийт ард түмнийхээ дуудлагаар, уухайн түрлэгээр, халуун алга ташилт нь доор энэхүү цолыг хүртэж байгаадаа маш их бахтай байна.

Миний аав 1984 онд гавьяат авч байсан, насаараа Дундговь аймгийн театрт жүжигчин, найруулагч, уран сайхны зураглаач даргын албуудыг хашиж байсан хүн байгаа.

Намайг зураг авалт нь дундуур утас дугараад, зураг авалт завсарлахаар утсаа авсан. Эхлээд үнэн юм уу? худлаа юм уу? гээд итгэж өгөөгүй. Дараа нь тэгээд ялтгүй итгэсэн.

Одоогоор хар тамхитай тэмцэх газрын уран бүтээл дээр ажиллаж байна. Би энэ салбарт 30-аад жил ажиллаж байна. Олон уран бүтээлд оролцсон цаашдаа ч маш олон уран бүтээлд оролцож үзэгч түмэндээ сайхан дүрүүдээр бэлэг барих болно.

Бичлэг үзэх:

МУГЖ дуу оруулагч Ө.Наранбаатар:

Бүх үеийн багш нартаа би сөгдөн мөргөе. Мөн энэ сайхан ойн баярын өдөр Монголын орчуулгын киноны үе үеийн ахмадууддаа мэхийн ёсолъё. Баярын мэнд хүргэе.

Энэ 34 жилийн хугацаанд надтай хамт байсан, намайг сонсдог, намайг үздэг миний зохиолуудыг үзэж байдаг үзэгч түмэн олондоо би мэхийн ёсолж баярлаж байгаагаа хэлье баярлалаа.

Би одоо 34 дөх жилдээ кинонд дуу оруулж байна. Телевизийн олон ангит кино, уран сайхны кино, хүүхэлдэйн кино гээд телевизийн олон кинонд нийтдээ 30 мянган кинонд дуу оруулсан.

Би өөрийнхөө шагналыг оройтоогүй гэж бодож байна. Хүн бол хэзээ нэгэн цагт амжилтад хүрдэг л юм байна. Цаашдаа би 40 мянга 50 мянган кинонд дуу оруулна гэж бодож байна. Би Монгол 50-аад кинонд гол ба туслах дүрд тоглосон байдаг.  Шагнал авах болсноо мэдэхэд аав ээж хоёр минь л бодогдсон.

Бичлэг үзэх:

МУГЖ, дуу оруулагч О.Оюун:

Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн өдөр тохиож байгаа учраас үе үеийн киноны уран бүтээлчид арын албаныхан, ажилчдадаа бүгдэд нь баярын мэнд хүргэе.

Би 2000 гаран кинонд дуу оруулсан. Манай орчуулгын киноны уран бүтээлчид арын фронтод ажилдаг гэж ярьдаг гэхдээ дандаа гаднын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг уран бүтээлүүд дээр ажилдаг учраас манай орчуулгын киноны уран бүтээлчдийн ур чадвар, мэдлэг, мэдрэмж гэдэг бол арай л илүү хөгжсөн юм шиг надад санагддаг. Тэгэхээр би орчуулгын кино гэж овоглогдож явж байгаадаа дотроо талархаж явдаг.

Миний анхны уран бүтээл 1986 онд Илүү сартай зун гэж Сэлэнгэсүрэн найруулагчийн кинонд анх тоглож гараагаа эхэлж байсан.

Манай орчуулгын киноны жүжигчдийг энэ тэнд явж байхад хүмүүс кино үзэж байгаа юм шиг санагдаж байна гэдэг. Энэ нь манай уран бүтээлчдийн хийсэн ажил, гаргасан уран бүтээл өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүрхэнд, чихэнд ямар сайхан зөв, ямар сайхан эерэг очдогийн л илрэл гэж бодож байна.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.