Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа

Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа

[su_quote]Засгийн газрынхаа эсрэг ажилласан буюу огцруулах бичигт гарын үсэг зурсан Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдлээ.[/su_quote]

 Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Бид Үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой. Гэхдээ зорилго буруу хүмүүсийн албан тушаалын төлөө өш хонзонгийн сэдэлтэй, буруу аргаар, хууль бус аргаар үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан.

Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд зарим нэг сайд нар оролцож гарын үсэн зурж, уриалж гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас шадар сайд С.Амарсайханыг ажлаас чөлөөлж байгааг өнөөдөр мэдэгдэж байна.

Шатахууны хомсдолыг бид шийдвэрлэсэн байхад, шатахууны хомсдолтой гэж нийгмийг турхирч байгаа юм шиг яриад, арай гэж бид нар өдөржин шөнөжин ажиллаж байж шатахууны хомсдол өнөөдөр бүрэн шийдэгдлээ. Ийм танхимаасаа зөрсөн байр суурь зарчмуудыг илэрхийлж байгаа явдал бидний хариуцлагын гэрээнд нийцэхгүй байна.

Ийм учраас өчигдөр орой шийдвэрлээд бичгүүдийг явуулаад чөлөөлөх болсныг хамт олныхоо өмнө мэдэгдэж байна. Танд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.