Ц.Мөнхнасан: Баруун 3 аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй учраас малаа эргэлтэд оруулах, амьдаар нь экспортлох ажлууд хийгдэж байна
[su_quote]Улсын онцгой комисс хуралдаж хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.[/su_quote]
ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан:
-Аймаг, сумдын өвс тэжээлийн нөөцийг өмнөх жилүүдээс 3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өвс тэжээлийн нөөцийн бүрдүүлэлт 50 орчим хувьтай байна. Малчид 1,3 сая тонн хадлан бэлдсэн байна. Баруун аймгуудын өвөлжилт хүндрэх төлөвтэй учраас зүүн аймгаас хадлан бэлтгэх боломж, нөхцөлийг олгож байна.
Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад цасны зузаан нэмэгдсэн. Энэ чигээрээ байвал өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс малыг эдийн эргэлтэнд оруулах, амьдаар нь экспорлохыг зөвлөж байна. Мөн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгүүдийг шинээр гаргах зохицуулалтыг хийж байна.
Хэдэн мал, малчид оторлох төлөвтэй байна?
[su_quote]-Энэ жилийн тухайд 7 мянган малчин өрхийн 6 сая малчин ямар нэг байдлаар отроор өвөлжих нөхцөл үүсч байна.[/su_quote]
Зарим нь сум дунд, аймаг дамжиж оторлох бол 2 сая орчим мал улсын тусгай хамгаалалттай бүсүүдэд, хилийн зурвас газруудад 1,6 сая мал өвөлжих шаардлага үүсч байна. Тиймээс оторлох бүсүүдээр яваа малчдыг саатуулахгүй байх, эрүүл мэндэд нь тусламж үзүүлэх чиглэлээр ч ажиллахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.