Ирэх хоёр жилийн дотор 30 гаруй шувууны ААН нийт 3 сая шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ

Ирэх хоёр жилийн дотор 30 гаруй шувууны ААН нийт 3 сая шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ
[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Түмэн шувуут” ХК-ийн өндөг, тэжээлийн үйлдвэрт ажиллажээ. [/su_quote]
572801474 1131297045818493 6322049322684956279 n 300x200Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тооцооллоор ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ. Тэдгээр үйлдвэр 2026 оноос дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.
571336328 1131296835818514 7425239440881674191 n 300x200

“Түмэн шувуут” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны Хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах 36 дугаар тогтоолын дагуу арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, өндөглөгч тахианы “Шувуу-2” үйлдвэрээ ашиглалтад оруулсан бол удахгүй “Шувуу-3”  үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

574081242 1131297209151810 7319354343751587902 n 300x200

Бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй 2 үйлдвэртээ энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ирэх 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр дотоодын өндөгний зах зээлийн 50 хувийг дангаараа хангах тооцоо гаргасан байна.

690066fe83d7de7c1b04c3ad 300x225

Өндөгний аж ахуйдаа түшиглэн тэжээлийн “Агро фийд” үйлдвэрийг барьж байгуулсан. Тус үйлдвэрт тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймагт борлуулж байна. “Агро фийд” үйлдвэрийг өөрийн тариалангийн талбайд ургуулсан улаан буудай тэргүүтэй түүхий эдээр хангадаг онцлогтой иж бүрэн кластер хөгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйг мөн хөгжүүлж эхэлжээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүнд хүнсний 53 үйлдвэр ашиглалтад орж байгаа нэг жишээ нь “Түмэн шувуут” ХК-ийн газар тариалан-боловсруулах-үйлдвэрлэлийн энэхүү сүлжээ юм.

571347424 1131296945818503 6730986736785768961 n 300x200

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Хөдөлгөөн хэрэгжсэн хугацаанд 3,000 гаруй аж ахуйн нэгж арилжааны банкны 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.