МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга нарын нэрсийг тодорхой болгоно

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга нарын нэрсийг тодорхой болгоно

МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн байдлаар яг одоо хуралдаж байна. Хурал өдрийн 12:00 цагт эхэлсэн. Тус намын Удирдах зөвлөлийн 32 гишүүнээс гадна, үе үеийн Ерөнхий сайдууд, намын удирдах түвшинд ажиллаж байсан хүмүүсийг оролцуулан хуралдаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн иржээ.

Тэдний хувьд нам дотор үүссэн дотоод хагарлыг намжаах, хоёр талынхантай уулзах, санал солилцох, эвлэрүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж тухайгаа хэлж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр: 

-Хоёр талыг эвлэрүүлэхээр хичээл зүтгэл гаргаж байна. Нэг намын асуудал цааш хальсаар байгаад төрийн хямрал руу явах гэж байна шүү дээ. Тиймээс нэг намын хүрээнд ярих бус сүүлдээ ҮХЦ дэрэ хүртэл асуудал очлоо. Тиймээс хаа хаанаа хохиролгүйгээр л шийдэх ёстой.

Тус хуралаас УИХ-ын дарга болон дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын нэргийг тодорхой болгох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.