Иргэн та "E-Mongolia"-аас жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, лавлагааг авах боломжтой

Иргэн та "E-Mongolia"-аас жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, лавлагааг авах боломжтой
[su_quote]Иргэн та E-Mongolia төрийн үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн сангаас Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн мэдээлэл, лавлагааг авах боломжтой.[/su_quote]
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний лавлагаагаар:
-Даатгуулагчаар орж байгуулсан жолооч болон ААН-ийн даатгалын гэрээний мэдээлэл
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийн мэдээллээр:
Даатгуулагч жолоочийн даатгалаар нөхөн төлбөр авсан эсэх, хэрэв авсан бол хэзээ, аль даатгалаас, ямар тээврийн хэрэгслээр осол гаргаж нөхөн төлбөр гаргасан талаар дэлгэрэнгүй мэдээллийг лавлагаа хэлбэрээр тус тус авах боломжтой.
Лавлагаа мэдээллийг авахын тулд:
E-Mongolia руу өөрийн бүртгэлээр нэвтэрч, ХАЙЛТ хэсэгт жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэсэн түлхүүр үг ашиглах,
E-Mongolia руу өөрийн бүртгэлээр нэвтэрч, ХӨТӨЧ рүү хандаж, ЖОЛООЧ цэсийг сонгож, холбоотой үйлчилгээнүүд хэсгээс даатгалын гэрээний мэдээлэл, нөхөн төлбөрийн лавлагааг аваарай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.