Г.Эрдэнэхатан: Өнөөх алдарт "Монгол хан"-ууд онгоцны буудалд хоцорч ирээд, тусгай оочер үүсгэн олон цаг хүлээх хүмүүсийн урдуур дайрав
[su_quote]Иргэн Г.Эрдэнэхатан Японы Наритагийн онгоцны буудал дээр "алдарт" "Монгол хан" жүжгийнхэн хэрхэн бүдүүлэг авирласан талаар бичжээ. [/su_quote]
Тэрээр,
(Асуудалтай ажиллагаа гэдгийг сонсоод үзээгүй.)
#МИАТ НАРИТА нэлээн эрт хэдэн хүүхдээ (30 хүнтэй групп аялал) чирсээр очиж бүртгэл эхлэхийг хүлээв.
Хожуухан бус 30-д хүмүүс ирсэн нь өнөөх алдартай "МОНГОЛ ХААН" тоглолт. Хаад маань тусгай оочер үүсгэн олон цаг хүлээх хүмүүсийн урдуур дайрав. Үнэхээр л ХААН гайхалтай.
[su_quote]Оочероо дайруулан Хаадыг хүлээх хүмүүс дотор нялх хүүхэд уйлж, хөгшин япончууд мэлрэв.[/su_quote]
Хаад маань үл тоон бүртгүүлсээр... Миний бие тэсэлгүй учрыг хэлсэн "адилхан оочерлуул! Хүлээж байгаа хүмүүсээс уучлалт гуй!" гэсэн боловч авч хэлэлцсэнгүй, МИАТ салбар.
Мөн Хаад нарт учирлав "#Бид_тусгай" гэх хариу нүдээрээ илэрхийлэв. Хэлснийг нь энд дурдах юун.
Ойрхон зогсох УИХ-ын гишүүнд хэлсэн. Эмзэглэв.
Хаандах асуудлаа Монголдоо хиймээр!
10/27 12:45
Эрдэнэхатан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.