"Админерал" компанийн үйл ажиллагааг түр зогсоож, битүүмжиллээ

"Админерал" компанийн үйл ажиллагааг түр зогсоож, битүүмжиллээ

[su_quote]Бортээгийн уурхай дээр үйл ажиллагаа явуулж байсан "Админерал" компанийн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр АТГ-аас зогсоож, битүүмжиллээ. [/su_quote]

Бичлэг үзэх линк:

"Админерал" компанитай холбоотой эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаатай холбоотойгоор компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Одоогийн байдлаар тус компани дээр 20 гаруй хятад иргэн ажиллаж байсан бөгөөд бүтээн байгуулалтын гадна, доторх тохижилтын ажил хийгдэж байжээ.

Бортээгийн уурхай 424 сая тонн коксжих нүүрсний нөөцтэйг тогтоосон бөгөөд 2021 онд баяжуулах үйлдвэр барихтай холбоотойгоор "давуу байдал олгосон" гэх асуудал үүсч, улмаар 2023 оноос их, бага хэмжээгээр шалгалтын ажиллагаа эхэлж, саяхнаас ийнхүү үйл ажиллагааг түр зогсоож, битүүмжилжээ.

Ингэснээр тус компанийн талбай, эд хөрөнгийг Эрдэнэс тавантолгой компанид түр хариуцуулж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.