Ази, Дэлхийн аварга шатарчин хүү Ц.Ананд: Анх өвөө, аавыгаа хамт шатар тоглож байхыг хараад шатарт дуртай болсон

Ази, Дэлхийн аварга шатарчин хүү Ц.Ананд: Анх өвөө, аавыгаа хамт шатар тоглож байхыг хараад шатарт дуртай болсон

[su_quote]Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Г.Цогтбилэгийн Ананд хүү бол Ази, Дэлхийн шатрын аварга билээ. Тэрээр Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад нь бид ярилцлаа.[/su_quote]

Өөрийгөө товчхон танилцуулаач?

Би 31-р сургуульд сурдаг, 2014 онд төрсөн одоо 11 настай, шатар тоглоод 4 жил болж байна.

Шатрын спортоор яагаад хичээллэх болсон бэ? 

Анх 4 жилийн өмнө сургуулийн аварга шалгаруулах тэмцээндээ ороод түрүүлсэн, тэгээд л боломжтой юм байна гэж бодсон.

Анх шатар хэн зааж өгсөн бэ?

Аав

Анхны багш нь хэн гэж хүн байдаг вэ? 

Анхны багш маань ''Босоо ноён'' клубын Очирсүх багш маань.

Багштайгаа анх яаж танилцаж байсан бэ?

Сургуулийн аваргын дараа нэг тэмцээнд орсон тэр тэмцээнд 3Босоо ноён3 клубын 3 тамирчин эхний 3 байранд орсон. Тэгээд л энэ клубт оръё гээд л багштайгаа танилцаж байсан.

Ази тив болон дэлхийн аварга болсон талаараа хуваалцаач?

Азийн аварга Казакстан Улсын Алмати хотод 2024 оны зун болж байсан. Тэр тэмцээнд стандарт төрөлт 3-р байр, үндсэн төрөлд 1-р байранд орсон.

 Дэлхийн аварга 2024 оны намар  Итали улсын Рома хотод болсон.

Дэлхийн аваргад тоглох үедээ хэцүү байдалд орвол яаж даван туулсан бэ? 

Багш нар маань сэтгэл зүйгээ тогвортой байлгаарай гэсэн, тэрүүгээр л даван туулсан.

Хамгийн хүнд тоглолтынхоо талаар хуваалцаач?

Би бодлого бодолтын төрөлд түрүүлсэн, үндсэн төрөлд хожвол хүрэл медаль авах байсан тоглолтонд хожигдсон.

Том тэмцээнд орохдоо өөрийгөө яаж бэлддэг вэ? юу нь дээрээ илүү анхаардаг вэ?

Бэлтгэлээ сайн хийж байхад л болдог доо.

Өдөр шатрын спортод хэдэн цаг зарцуулдаг вэ?

Клуб дээрээ 3-6 цаг, гэртээ ирээд 1-2 цаг зарцуулдаг.

Шүтэн бишэрдэг тамирчин байдаг уу? 

Байгаа. Норвеги Улсын тамирчин Magnus Carlsen 7 удаагийн Дэлхийн аварга.

Цаашдийн хамгийн том зорилго нь юу вэ?

Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болно.

Одоо болж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээндээ ямар амжилттай явж байна?

3 удаа тоглоод 3 хожсон байгаа.

Монголдоо ийм том тэмцээнд оролцож байгаа нь ямар байна вэ? 

Шууд буудал гэхгүй гэртээ хариад, гадуур явахад дандаа Монгол хүмүүс байгаа нь гоё байна.

Өөрийн чинь амжилтын нууц, бусдаас ялгарч байгаа зүйл нь юу вэ?

Манай клуб бол бодлогонд суурилсан, тооцоогоороо илүүрхэж байгаа болов уу гэж бодож байна.

"Босоо ноён" клубынхээ талаар? 

Манай клубт 3 салбар байгаа. Яармаг, Мөнгөн завьяа, Хороолол.

Тэмцээнд явж байхдаа болж байсан хөгжилтэй зүйлийнхээ талаар?

Өмнөх жилийн ДАШТ-ээр манай клубын Цэлмүүн, Цэлмэг гээд 2 хүүхэд хаалга тогшоод зугтаагаад байсан. /Инээв/

Энэ тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид хэр байна вэ, түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ер нь итгэлтэй байгаа.

Хожигдлын дараа өөрийгөө яаж тайвшруулдаг вэ? 

Хожигдлын дараа аймар хэцүү байдаг. Дараа нь заавал хожино доо гэж боддог.

Хамгийн хүнд хожигдол нь хэзээ байсан бэ, уйлсан уу?

Уйлсан... Өмнөх жилийн ДАШТ-ний хүрлийн төлөө тоглолт байсан.

Дэлхийн аварга болсоны дараа хэнд хамгийн их баярласан бэ? 

2 багшдаа.

Монгол Улсын аваргадаа хэдэн удаа оролцож, ямар амжилт гаргаж байсан бэ?

3 удаа оролсон. 1,2,3-р байранд орж байсан.

Шатрыг сонирхох болсон хамгийн том шалтгаан нь юу вэ?

Хөдөө байхад аав, өвөө 2 тоголдог байсан. Тэр хоёрыг харж сурсан.

Шатрын спортоор хичээллэхийн давуу тал юу вэ. Хүүхдүүдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?

Шатртын спортоор хичээллэснээр сууж сурдаг. Гаргалгаа гаргах чадвартай болдог. Та бүхэн шатраар хичээллээрэй...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.