О.Цогтгэрэл: С.Ганбаатарын гаргасан саналыг би хувь гишүүнийхээ хувьд дэмжихгүй байна
[su_quote]УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдонгуут л бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байх саналыг ҮХЦ-д хүргүүлсэн талаар О.Цогтгэрэл гишүүнээс байр суурийг нь асуулаа.[/su_quote]
С.Ганбаатар гишүүний гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор АН-ын бүлэг нэгдсэн байр суурь, санал хураалт явуулаагүй. Гишүүд өөрсдийнхөөрөө байр сууриа илэрхийлнэ. Ер нь бол энэ асуудлын цаана УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг ойлголтыг хамтад нь хэрэглээд байгаа тохиолдол байдаг.
Миний хувьд С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг зарчмын хувьд зөв зүйтэй гэж үзэхгүй байна.
Бүлгээс нэгдсэн байр суурь гаргаагүй болохоор хувь гишүүний байр суурь ийм байна. Агуулгаараа бол УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь шалгаж болохгүй гэдэг л агуулга руу л очоод байна. Аль эсвэл яллагдагчаар татахаар нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байх юм бол энэ парламент чинь гишүүнгүй болно. Тэгхээр дунд нь энэ хууль зүйн процесс, нотлох баримт гэдэг зүйлүүд зайлшгүй байж таарах байх. Харин энэ дээр нэмж хэлэхэд, тэр халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг асуудлыг ялгаж салгах ёстой байх гэж бодож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.