НПГ: УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан шалгаж байна

НПГ: УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан шалгаж байна

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажлаа авсан даруйдаа өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг эрүүгийн хэргээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм байна. Дэлгэрэнгүйг прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй" хэмээн мэдэгдсэн юм.

Яриаг үзэх линк:

Уг асуудлаар бид Нийслэлийн прокурорын газраас тодруулахад,

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн.

Прокуророос дээрх хэргийг хянаад мөрдөгчөөс гаргасан санал үнэдслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтад заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашгилах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.