Хил хамгаалах Ерөнхий газрын дэд дарга О.Сувд-Эрдэнэ гэгчийн ёсзүйгүй авир хаа хүртэл үргэлжлэх вэ?
Хуульзүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан О.Алтангэрэл хууль, хүчний байгууллагуудад эмэгтэй даргын орон тоог нэмэгдүүлэх бодлого барьж цагдаа, хилийн цэрэг, хил хамгаалах газруудын нэг нэг орлогч, дэд дарга нарыг эмэгтэйчүүдээр сольсон. Мэдээж энэ нь нэг талдаа хүйсийн тэнцвэрийг хадгалах, тус байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн эрхийг хангах олн талын ач холбогдолтой ч нөгөө талдаа удирдлага, ёсзүйн хувьд тэнцэх хүмүүсийг даргаар томилж чадсан уу гэх асуулт дагуулж байна.
[su_quote]Учир нь Хил Хамгаалах Ерөнхий Газар/ХХЕГ/ын дэд даргаар томилогдсон О.Сувд-Эрдэнэ гэгч ХХЕГ-ын дэд даргад томилогдох наад захын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүйн дээр ёсзүйн доголдолтой нэгэн аж.[/su_quote]
Түүний хувьд ажилчидтайгаа ёс бусаар харьцах, хараал хэлж, загнах нь энүүхэнд бөгөөд ах дүү нараараа нийлж, зугаалж, хилийн цэргийн ангиуд дамжин олон хоног аялжээ.
Тодруулбал, өнгөрсөн зуны туршид түүний хувьд ах дүү, найз нөхөд нийлсэн 30 орчим хүний хамт Увсын 245, Баян-Өлгий 165, 285, Ховдын 130-р ангиудаар буудаллаж, гэр, майхан бариулж, хилийн ангийн хоолоор дайлуулж аялжээ.
Хилийн цэргийн хоол хүртээмж, хангамж муу гэдэг шүүмжлэл дагуулдаг ч энэ мэт дарга нар нь өөрсдөө тансаглаж, зугаалж, хилийн цэргийн ангийн хүнснээс хумслах нь хэр зөв бэ гэх асуулт эндээс урган гарна.
Мөн түүний ёсзүйгүй үйлдэл үүгээр дуусахгүй. Түүний охин У.Б нь ДХИС-ийн Хилийн албаны сургуульд суралцаж байхдаа өнгөрсөн 4-р сард үе тэнгийн охидоо зодож, танхайрсан байдаг.
Үүнээс үүдэн ДХИС-аас У.Б-г сургуулиас чөлөөлсөн ч ээж нь буюу О.Сувд-Эрдэнэ албан тушаалаараа далайлган Хилийн албаны сургуулийн багш ажилчдыг нь "Охиныг минь харж хандаагүй та нарыг дээш ахиулахгүй" гэх мэтээр дарамталсан байдаг.
Уг нь бол О.Сувд-Эрдэнэ хурандаа ХХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан дэд даргын хувьд энэ мэт ёсзүйгүй үйлдлүүдийг хянаж, хариуцлага тооцох ёстой ч өөрөө уг албан тушаалд байдаг учир ийнхүү ёсзүйгүй үйлдлээ нуун дарж өнгөрүүлдэг талаар эх сурвалж хэлж байна.
Уг асуудлаар нь Хилийн албаны сургуулиас ХЗДХ-ийн сайдад гомдол ирүүлсэн ч тэгсгээд дарагдсан байдаг аж. Түүний ёсзүйгүй эл үйлдлийн талаар бид ХЗДХ-ийн шинэ сайд Б.Энхбаяраас тодруулж эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.