Өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ
[su_quote]Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны импортын нөхцөл байдлын талаар мэдээлэл гарагжээ.[/su_quote]
2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар:
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.
1. Импортын хуваарилалт:
Толгойт өртөө – 26 вагон
Рашаант өртөө – 4 вагон
Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон
2. Замд явж буй 23 вагоны чиглэл:
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:
Рашаант өртөө – 4 вагон
Улаанбаатар өртөө – 5 вагон
Толгойт өртөө – 4 вагон
Дархан өртөө – 5 вагон
Сайншанд өртөө – 5 вагон
3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:
ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.