"Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд тэтгэлгээр сурч байгаа хүүхдүүдийн тэтгэлийг гүйцэт шилжүүлэхгүй байгаа талаар эцэг эхчүүд бичжээ

"Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд тэтгэлгээр сурч байгаа хүүхдүүдийн тэтгэлийг гүйцэт шилжүүлэхгүй байгаа талаар эцэг эхчүүд бичжээ
[su_quote]"Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт тэнцэн, гадаадад суралцаж байгаа хүүхдүүдийн төлбөрийг Боловсролын зээлийн сан/БЗС/-аас дутуу төлөх, байр, хоол, унааны мөнгийг өгөхгүй байгаа зэргээс үүдэн эцэг эхчүүд нь өрөнд орж байгаа талаараа нийтэлжээ.[/su_quote]
Тухайлбал иргэн Э.Баярмагнай ийн бичжээ.
Хүүгийн минь байрны төлбөрийг 2025 оны 08, 09, 10-р саруудад төлөөгүйн улмаас 09, 10-р саруудын 01-ний өдрүүдэд тус тус Байрны захиргаанаас нь "03-ны өдрийн дотор байрнаас гарна уу, гарахгүй бол Хотын шүүхэд хүчээр байрнаас гаргах өргөдөл гаргах болно" гэсний дагуу 8-р сар, 9-р сарын байрны төлбөрийг ар гэр нь тус тус хариуцсан.
ӨНӨӨДӨР: 10-р сарын 22-ны өдөр, тус МУЖИЙН ШҮҮХ нь миний хүүг сарын түрээсээ төлөөгүйн улмаас дуудаж байцаах гэж байна.
Уг нь 2024 оны 08 сард #БЗС-тай байгуулсан гэрээнд АНУ-аас нэхэмжилсэн дүнгээр нь 2025-2026 онд 21989$ боловч 2025 оны 09 сарын Боловсролын сайдын баталсан тушаалаар 15750$-ийг л олгоно гэж гэрээний заалтаа зөрчиж байна.
БЗС тухайн байгууллагын дансанд нь шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл одоог болтол төлбөр нь дансанд ороогүй, зөрүү 22.000.000₮-ийг ар гэрээс нь төлүүлэх нөхцөл байдалд зориудаар оруулж байна.
Монгол Улсын Боловсролын яам нь өөрөө шалгаруулж, "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд явуулчихаад, одоо ийм байдалд оруулаад хаяж байна.
УИХ нь 2025 онд тус яаманд 150 ТЭРБУМ ₮-ийн санхүүжилт баталж өгчихөөд байтал, ажил нь урагшилдаггүй. Ийм чадамжгүй Боловсролын сайд, БЗС-ийн дарга байгааг Ерөнхийлөгч та анхаарч, хариуцлага тооцож өгнө үү, гэжээ.
Жич: Зөрүү төлбөрийг өөрсдөө төлсөн баримтаа хавсаргажээ.
571242096 1277379731095079 12612479131267737 n 142x300 570251475 1277379801095072 4333663140745345440 n 250x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.