Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ
[su_quote]Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.[/su_quote]
Сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой уг тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Малайз, БНСУ, Австрали зэрэг 16 улсын 677 хүүхэд зургаан насны ангилалд оюун ухаанаа сорьж байна.
570090288 1364001158615937 4087965330637942044 n 300x200
ОХУ Азийн шатрын холбоонд хоёр жилийн өмнө элсэн орсон бөгөөд тус улсын шатарчид энэ жил анх удаа уг тэмцээнд оролцож байна.
571208694 1364001491949237 8418988982858545113 n 300x200 571270422 1364001125282607 5322689790056672394 n 300x200 571283974 1364001455282574 6737344158080984409 n 300x200 [su_quote]Манай улсаас хамгийн олон буюу 400 гаруй хүүхэд оролцож байна. Тэмцээн 9 өдөр үргэлжилнэ.[/su_quote]
569633203 1364001095282610 5988627371590473970 n 300x200
570389190 1364001301949256 8803863911419311839 n 300x200 571010511 1364001298615923 5610715342485328408 n 300x200 571110892 1364001141949272 7368041169482994190 n 300x200 571120416 1364001195282600 5652789841735389103 n 300x200 571135492 1364001378615915 6870062184993166695 n 300x200 571149818 1364001181949268 5477704736324101010 n 300x200
Тэмцээнийг нээж Монголын Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар үг хэллээ.
570134289 1364001281949258 5651331559858078476 n 300x200
571356765 1364001351949251 7614183836048413214 n 300x200
Шатрын их гүрнүүд ази тивд байдаг. Энэ утгаараа ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бол дэлхийн энтэй өрсөлдөөн гэж үздэг. Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үзэж байна.
Ийм учраас шатрыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх, хүүхэд бүрийг оюуны спортоор хичээллэх боломж, нөхцөлийг үндэсний хэмжээнд бүрдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар зорьж байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.
 571684123 1364001448615908 9027436048918065956 n 300x200 572383985 1364000931949293 4048576259580371619 n 300x200 572774108 1364001498615903 3432836044036249757 n 300x200571264701 1364001421949244 1947473975020474965 n 300x200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.