Ж.Чинбүрэн: Эмч нарын цалин 15 хувь нэмснээр үндсэн цалингийн доод хэмжээ 1,2 сая төгрөг болно
[su_quote]Эмч ажилчидын цалин нэмэх асуудлаар салбарын сайд Ж.Чинбүрэнгээс тайлбар авлаа.[/su_quote]
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
Жагсаал цуглаан эхэлсэнтэй холбоотойгоор ерөнхий сайд 19 ҮЭХ гишүүдтэй уулзсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт үүрэг өгч бүх урсгал зардлаасаа танаж эрүүл мэндийн салбар гэлтгүй боловсролын салбар ахмадын тэтгэвэрийг нэмэхээр УИХ-ын ЭЗБХ, ТБХ-нд хүсэлт саналаа өгсөн байгаа. Одоо бол бүх УИХ гишүүд эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэх шаардлагатай гэж гаргалгаа гаргаж байгаа нь таатай сайхан санагдаж байна. Ингэснээр эрүүл мэндий салбарын ажилчдын цалин 15%-аас ч илүү нэмэгдэх магадлалтай байна.
Эмч нарын цалин 980 мянга орчим байгаа 15%-аар нэмэхэд 1 сая 200 орчим болно. Эрүүл мэндийн салбарын ажилчидад их олон нэмэгдэлүүд дагалддаг. Илүү цаг, жижүүрт хоносон, олон жил ажилсан, хортой нөхцөл, орон нутгийн, зэргийн нэмэгдэл гээд нийт 6 төрлийн нэмэгдэл байдаг. Ингээд бодохоор 200-800 мянга хүртэл нэмэгдэх боломжтой
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.