АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв: Шатахууны хангалт нэмэгдэж, үнэ нэмэгдэхгүй
[su_quote]Шатахууны хомсдол үүссэн талаар АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэвээ тайлбар авлаа.[/su_quote]
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв:
ОХУ өөрөө дайны байдалтай, олон үйлдвэрүүд дроны довтолгоонд орсон, тодорхой хэмжээгээр доголдсон нөхцөл байдалтай байна. Бусад улсуудад бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бол, Белирус улсаас хүртэл бүтээгдэхүүн авах нөхцөл байдалтай ажилж байна. Гэсэн хэдий ч гэсэн Монгол улсын ЗГ харилцаа холбоог сайжруулж, удаа дараагийн уулзалтуудыг хийсний үр дүнд импорт тогтвортой нөхцөл байдал үүссэн байна.
Саяны нөхцөл байдал юунаас үүдсэн бэ? гэхээр ОХУ-ын өөрийх нь хангамжийн асуудал доголдсон. Ангарскийн невт боловсруулах үйлдвэр жил болгон засварт ордог. Мөн улиралын шилжилттэй холбоотой дизель түлшэн дээр зуны түлшээ өвлийн түлш рүү шилжүүлэхдээ холбоотойгоор саваа суллаж байж бүтэгдэхүүнээ татдаг. Ийм тодорхой нөхцөл байдлын улмаас хомсдол үүслээ.
Бид бүхэн импортлогч компаниуд, АҮЭБЯ-ны төлөөлөл, ОХУ-ын Россневт компани болон холбогдох компаниудтай уулзаж өмнө нь явж ирсэн 705 доллараар авдаг гэрээ хэлцэлээ үргэлжүүлж явуулна гэж тохирсон. Тэгхээр үнийн AN-92 бинзений хувьд тогтвортой байх нөхцөл үүссэн.
Одоогоор өдөрт 60 вагон бензин татаж байна. Тэгхээр энэ байдал удахгүй тогтворжино.
Өнөөдрийн хувьд 15 цагт 19 вагон AN-92 толгойт өртөө рүү орж ирнэ. Цаашлаад өнөөдөр 63 вагон буюу 4000тн авто бензин орж ирнэ. Ердийн үед Улаанбаатар хот хоногт 1200тн бензин хэрэглэдэг, одоо бол 2000тн орчмыг хэрэглэж байна. Өнөөдрийн хувьд 2-3 хоногын хэрэглээг татаж байна. Дараа хоногоос хэвийн болно гэж УБТЗ дарга мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.