УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалж байна

[su_quote]УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүсэлт гаргасны дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалж байна.[/su_quote]

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 2025.10.16-17-ны өдрийн нэгдсэн чуулганыг даргалахдаа Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэцээс тогтоосон юм. Ингэснээр түүний хувьд хариуцлага хүлээх нөхцөл үүсээд байгаа юм.

2007 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,  Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн зарим заалтад засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож, УИХ-ын даргын суудлаасаа огцорч байсан билээ.

Яг түүнтэй ижил УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдоод байгаа юм. Ингэснээр түүний хувьд дэд даргаасаа огцроод зогсохгүй эргүүлэн татагдах нөхцөл үүссэн гэж УИХ-ын зарим гишүүд үзээд байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.