Эмч: Бид ажлаа бүрэн хаях боломжгүй цаана нь хүн үхнэ шүү дээ

Эмч: Бид ажлаа бүрэн хаях боломжгүй цаана нь хүн үхнэ шүү дээ

[su_quote]Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан төв талбайд жагсаж байна.[/su_quote]

Монголын эрүүл мэндийн ажилчдын ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа:

-Бид 10-р сарын 9-өөс ''Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө'' гэсэн жагсаал хийж эхэлсэн. Жагсаал цуглааны зүгээс УИХ, ЗГ, ЭМЯ гэх мэт холбогдох байгууллага, эрх бүхйи албан тушаалтнуудад шаардлага өгсөн, шаардлагын хариу 10-р сарын 17-нд ирэх байсан ч ирээгүй. Бид өнөөдрийн 13 цагаас өмнө шаардлагын хариу өг гэж хэлсэн, одоогоор мөн ирээгүй байна.

Эрүүл мэндийн салбар гэдэг улсын онцгой нөхцөлд ажилладаг салбар. Хүний амь нас эрүүл мэнд гэдэг 1-р асуудал юм. Энэ ажилчдын цалин мөнгөнөөс гадна иргэдийн эрүүл мэндийн асуудал хүнд хэмжээнд байгаа.

[su_quote]Учир нь эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болсон, эмнэлэгүүдэд квотоор мөнгө өгч байгаа. Тэр квотонд эмнэлгийн ажилчдаас гадна эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн эм тарианы мөнгө багтдаг. Гэтэл тэр мөнгийг нь хасчихаар иргэд эмнэлгээр үйлчлүүлэх боломжгүй болоод эмнэлэгт хэвтсэн ч гаднаас эм тариагаа авч байна. Яаралтай тусламж үзүүлээд явж байхад тэр эм тариа нь байхгүй хүн нас барвал хэн хариуцах вэ?[/su_quote]

эрүүл мэндийн санхүүжилтийг нэмээч ээ...

Тусгай мэргэжил, боловсрол шаардахгүй хүмүүс нь 3.5 сая аваад байхад хүний амь нас, эрүүл мэндийг эмчилдэг хүмүүсийн цалин 500 доллар хүрэхгүй байна гэдэг нь Монгол төрийн эмгэнэл байна.

Өнөөдөр бидний хариу хүсч байгаа сүүлийн хугацаа, асуудал шийдэгдэхгүй бол эмч ажилчид сонирхлын маргаан үүсгэж ажил хаялт зарлана.

Эрүүл мэндийн салбарт 15 жил ажилж буй эмч:

-Би 2007 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд, 15 жил ажилсан. Энэ хугацаанд дотрын нарийн мэргэжлээр сурсан, ахлах зэрэг, магистрын зэрэг хамгаалсан. Дандаа ачаалал ихтэй улсын эмнэлгээр ажилсан эмч байна.

Миний үндсэн цалин 1 сая 550 мянгөн төгрөг. Нялх хүүхэдтэй учир илүү цаг хийж чадахгүй 15 жилийн нэмэгдлээ нэмээд гар дээрээ 1 сая 800 мянган төгрөг авч байна. Энэ нь бол үнэхээр хаана ч хүрэхгүй.

Ингээд бодоход анагаах сураад нарийн мэргэжил эзэмших гэж 8.3 жил сурсан байна. Одоо ингээд амьдралаа аваа явъя гэхээр үнэхээр цалин хүрэлцэхгүй байна. Эргээд бид өөр салбарт ажиллая гэхээр энэ олон жил сурч, энэ их туршлагыг хуримтлуулчаад өчнөөн олон хүний амь аварчихаад/зүрх судасны эмч/ энэ мэргэжилийг хаяхаар  үнэхээр хайран байна. Үнэхээр энэ мэргэжилдээ хайртай, дуртай болохоор л эмчийн ажлаа хийж байна.

Эрүүл мэндийн сайд хэлэхдээ эмч нар илүү цагаа нэмээд 3.5 сая авx байна гэнэ. Үгүй шүү дээ.  Энэ илүү цагийг хийх боломжтой эмч нар байна, боломжгүй ч эмч нар байна. Жишээ нь чих, хамар, хоолойн эмч гэхэд жижүүр хийх боломжгүй.

Бусад мэргэжилтэй харьцуулахад эмч мэргэжил маш их ачаалал, стресстэй ажилладаг. Тиймээс цалинг 3.5 сая болгоочээ л гэж хүсч байна.

Бид нар өнөөдөр ажлаа бүрэн 100% хаяж ирээгүй, хүмүүсээ үзчихээд ирж байна. Бид ажлаа бүрэн хаях боломжгүй цаана нь хүн үхнэ шүү дээ..

Бичлэг үзэх :

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.