М.Энхсайханыг хэргийн материал задруулсан гэх үндэслэлээр цагдан хорилоо

М.Энхсайханыг хэргийн материал задруулсан гэх үндэслэлээр цагдан хорилоо
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөө өглөө 08:30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралд зайлшгүй байх ёстой гэрчүүд ирээгүй тул 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн ч Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорихоор авч явсан юм. [Tweet "Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорихоор авч явсан юм. "]Учир нь түүнийг хавтаст хэргийн материалыг задруулсан гэж үзжээ. Тэрээр цахим орчин болон зарим хэвлэлд шүүгдэж буй хэргийн талаар бичиж, нийтэлсэн байдаг. [su_quote]М.Энхсайханыг 2005 онд Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ Монгол улсыг "хорлон сүйтгэхийг завдсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн байдаг. [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.