ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны 38 хуудас дүгнэлтээс...
[su_quote]ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны 38 хуудас дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан уншиж, танилцуулсан билээ. [/su_quote]
ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан:
-Үндсэн хуулийн цэцийн Их уудлын хуралдааны 8-аар дүгнэлт 38 хуудас бөгөөд дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга, тогоох хэсгийг бүхэлд нь уншиж, танилцуулъя.
Онц хүндрэлтэй, яаралтай шидйвэрлэх агуулгаар маргаан шууд үүсгэсэн тухай:
Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлт, түүний ихэсгэсэн шаардлага: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын 2025.10.17-ны хуралдаанаас гарсан 95-аар тогтоол нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 1-ээр зүйлийн 2,
43-р зүлийн 1,
70-р зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн шаардлагаа дараах гурван зүйлээр тайлбарласан байна.
- УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа УИХ-ын 2025.10.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа ТББХ-ны "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье" гэдэг томъёоллоор сана хураасан нь Үндсэн хууль зөрчсөн,
- УИХ-ын 2025.10.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсун Ерөнхйи сайдыг огцруулах саналыг "дэмжье" гэсэн томъёоллоор бус байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалт явуулж, Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоолыг баталсан тул уг тогтоол нь үндсэн хууль зөрчсөн,
- УИХ-ын 2025.10.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй, хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад 2025.10.17-ны өдрийн хуралдааны ирцтэйгээр нэгтгэн тооцож, 51,6 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлсэн нь ҮХ-ийн 1.2 дахь хэсэг болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 6.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.
Дүгнэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэсэн тухай:
ҮХ-ийн 66.1 дэх хэсэгт ҮХЦ нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, УЕП-ын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд шууд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээр зохицуулжээ. Харин иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.
Мөн ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 212, 21.3 дахь хэсэгт заасный дагуу иргэдээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч шалгасан гишүүний шийдвэрийг эс зөвшөөрвөл маргагч талууд гомдол гаргахаар зохицуулсан. Хүсэлтээр үүсгэсэн маргаанд гомол гаргах эрхгүй.
УИХ-ын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ-ийн Их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр заажээ.
Гэвч уг маргаан нь Ерөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой байх тул анх ирүүлсэн хүсэлтийн шаардлагатай нэгтгэж, Их суудлын маргаанаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Маргаан хянан шийдвэрлэх хугацааны тухай:
ҮХЦ-ээр маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дахь хэсэгт маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногт шийдвэрлэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй бол ҮХЦ-ийн дарга 30 хоногоор сунгаж болно гэж заасан. Энэ нь маргана хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногт бэлтгэх агуулгы илэрхийлэхгүй бөгөөд хуралдаанд оруулах хугацааны доод хязгаарыг тусгаагүй зохицуулалт юм.
[su_quote]Уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул хуралдаанд бэлтгэх ажиллагааг нэн даруй дуусгасан болно.[/su_quote]
Учир нь ҮХ-ийн 43.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол ҮХ-ийн 22.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч УИХ-ыг тараах нөхцөл үүсэх үр дагавартай. Тиймээс уг маргаан бүхий асуудлыг боломжит богино хэмжээнд шийдэрлэх нь ҮХ зөрчсөн эсэх дүгнэлт гараагүй байхад шинэ Ерөнхий сайдыг томилох, УИХ-ыг тараах, улмаар улс төрийн хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.