Эрүүгийн цагдаагийн газарт байцаагдсан Д.Эрдэнэбилэг нар хаачсан бэ?

Эрүүгийн цагдаагийн газарт байцаагдсан Д.Эрдэнэбилэг нар хаачсан бэ?
Эрүүгийн цагдаагийн албанаас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпораци" ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр нэгэн цагт саатуулан байцаалаа. Тэднийг өнөөдөр/03.05/ 11:40 минутын үед Эрүүгийн цагдаагйн газарт аваачсан бөгөөд үдээс хойш 17:00 цагийн үед хамгийн сүүлийн хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас авч гарсан юм. Тэднийг хорих 461-р анги руу авч явсан уу эсвэл гадуур байцаахаар явуулсан уу аль нь болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч ямартай ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл, Эрдэнэтийн 49 хувийг зарах Загсийн газрын тэмдэглэлийг нууцаас гаргасан үйлдэл нь үр дүнгээ өгч эхлэв бололтой. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.