Д.Батбаяр: Хэсгийн ахлагч нарт жилдээ 28 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Баг, хороо байгаад байхад хэсгийн хороо байх шаардлагагүй

Д.Батбаяр: Хэсгийн ахлагч нарт жилдээ 28 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Баг, хороо байгаад байхад хэсгийн хороо байх шаардлагагүй

[su_quote]Улсын хэмжээнд маш их хэсгийн хороод байна, тэрэнд улсаас маш их төсөв зарцуулж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Батбаяраас тодруулга авлаа.[/su_quote]

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

Засаг захиргааны нэгжийн тухай хуулин дээр хоёр заалт байгаад байгаа юм. Хэсгийн зохион байгуулалттай байна гэсэн... Тэр заалтыг үндэслээд ИТХ шийдвэр гаргаад гэрээ байгуулаад явчаад байгаа юм.

Юу яригдах вэ гэхээр... Хэсгийн ахлагч өнөөдөр үнэхээр хэрэгтэй юм уу? гэдэг асуудал. Хороо, баг дээр хийх ажлаа хийгээд явж байна. Цахимаар судалгаа, санал хүсэлтээ авчиж байна. Орон нутгийн сургуулиудыг тухайн орон нутаг нь хариуцуулж өгөх цаг нь болсон. Манай боловсролын яам төр засаг нь данхайгаад бүх асуудлыг шийддэг болсон. Өнөөдөр бодлогын асуудал битгий хэл хэдэн багш ажилчидынхаа цалингийн асуудлыг шийдэж чадахгүй байна боловсролын яам.

Миний хэлэх гээд байгаа санаа нь нийслэлд нь нийслэлийн бүх сургуулийг хариуцаалаад өгчье. Орон нутагт байгаа сургуулийг орон нутагт нь хариуцаалаад өгчье. Энэ сургуулиудын, орон нутгийн биеэ даасан байдлыг нь шийдэе, боломжийг нь олгоё.

Нийслэл бол хангалттай мөнгөтэй байгаа... Өнөөдөр нийслэл чинь тэр чигээрээ л бродюр солиод л яваад байгаа биздээ... Тэгвэл энэ дээр нь зохицуулалт хийгээд нийслэлээс тодорхой хэмжээний санхүүжилтын шийдэг болоё л гэсэн суурьтай байна.

Нийслэлд нийтдээ 1955 хэсгийн ахлагч байна. Тэдэнд жилдээ 28 тэрбум төргрөг зарцуулж байна.

Энэ бол зүгээр л нэг жишээ байхгүй юу... Энэ мэтчилэнгээр маш олон их үүсвэрийг олох боломжтой. Сангийн яам нь эх үүсвэр байхгүй болохоор багш ажилчидын цалинг нэмэх боломжгүй гээд байгаа, тэгвэл эх үүсвэрийн эрэлд гарая л даа бүгдээрээ... Хаанаас олох юм бэ? гээд биднээс асууж байгаа бол олоод өгье л дөө.у

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.