Хуульч Б.Мэргэн: Булгантуяагийн тал угаасаа шийдвэр манай талд гарахгүйг мэдэж байна гэсэн шиг торгуулийн суман явуулчихсан юм шиг санагдав
[su_quote]Үндсэн хуулийн цэцийн хуралдааны талаар Хуульч Б.Мэргэн цахим хуудсандаа өөрийнхөө байр суурийг илэрхийлэв.[/su_quote]
Цэцийн хуралдаан харлаа. Уучлаарай, гэхдээ хараад л Булгантуяагийн тал угаасаа шийдвэр манай талд гарахгүйг мэдэж байна гэсэн шиг торгуулийн суман явуулчихсан юм шиг санагдав. “Томчууд” нь ялагдсан гэх нэрээс зугтаж байгаа аятай. Нөгөө тал шигээ мэргэлжийн хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцуулах боломжоо ч ашигласангүй.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22.2.1-т заасан үндэслэлээр Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзлаа. Огт үндэслэлгүй. Тайлбар буруу. Заалтаа ойлгоогүй гэхээр.
Хялбар тайлбарлавал өнөөдөр маргаад байгаа УИХ-ын тогтоол гарахад буюу шийдвэр гаргахад О.Мөнхсайхан гишүүн оролцож байсан, эсхүл уг асуудлаар шүүхийн маргаан болж, түүнд оролцож байсан бол татгалзаж болно гэсэн заалт. Нэмээд тийнхүү оролцсоноос хойш 2 жил өнгөрсөн бол татгалзах үндэслэл болохгүй.
Гэтэл аль 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ажлын хэсэгт байж, санал, үндэслэлээ ярьж, бичиж байсан гээд татгалзана гэнэ. Хуулийн заалтаас тэс өөр ойлголт. Нэмээд түүнээс хойш 2 байтугай 6 жил өнгөрөөд байна л даа. Агуулгаараа ч, цаг хугацаараа ч татгалзах үндэслэл болохгүй.
Яахав энийг мэдэж байгаа ч наад О.Мөнхсайханыг чинь бид ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа шүү гэдгээ харуулах тактикын нүүдэл байж болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.