Бидэнд хэн нь сайд дарга болох нь хамаа байхгүй,сэтгэл хангалуун л амьдрамаар байна
[su_quote]Багш нар ажил хаяж байгаатаагаар холбоотой 23-р сургуулиас сурвалжлага бэлтгэлээ.[/su_quote]
Залуу багш: Би анхны жилдээ багшилж байна. Багш нарын цалин бол үнэхээр хүрэлцээ муу байгаа, залуу багш нар ялангуай бүх шимтгэлээ төлөөд гар дээр 1.2 сая төгрөг авдаг. Эрэгтэй хүний хувьд ар гэрэ авж явж байгаа, цалин нэмэгдвэл хүүхдэдээ дуртай юмыг нь авж өгмөөр л байна. Багшаар ажиллах залуу с цөөрсөн ихэнх нь арай өндөр цалинтай уул уурхай, гадагшаа явж байна. Миний хувьд бол багшийнхаа мэргэжлээр ажилдаа, багш гэж дуудуулаад олон сайн сурагчид, олон сайн тамирчидыг бэлдээд амжилтанд хүргэхийн тулд багшаар ажиллаж байна.
Нийт багшаар төгссөн төгсөгчидийн 20-30% нь л багшаар ажиллаж байна. Үнэхээр мэргэжилдээ дуртай цөөн тооны хүн л энэ салбарт ажиллаж байна.
Залуу багш: Би 2022 онд МУИС-ыг төгсөөнд 2 жил мэргэжлээрээ ажилаад, ажлын ачаалал, цалингаас шалтгаалж 1 жил завсарлаад, хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой, мэргэжилдээ хайртай болохоор энэ жилээс эргээд багшаараа ажиллаж байна. Надтай хамт багш мэргэжлээр төгссөн маш олон залуучууд байгаа, тэднээс ихэнх нь Солонгос, Австрали руу явчихсан зарим нь уул уурхайд ажиллаж байна, үлдсэн нь таксинд явж байна. Энэ нь хамаагүй илүү цалин авж байгаа учраас энэ сонголтыг хийж байна. Ур чадвар тал дээр надаас ч илүү чадвартай, заах аргатай, онолын мэдлэг сайтай залуучууд маань өөр зүйл хийгээд явж байгаад би маш их харамсаж байна. Хүн болгон явж байгаа болохоор ядаж би энэ салбартай ажиллах хэрэгтэй гэсэн үүднээс энэ салбартай ажиллаж байна даа.
Г.Бат-Учрал:
Бид ямар ч улс төр хийгээгүй, хэн нь сайд дарга болох нь ерөөсөө хамаагүй. Хүн болгон л сайхан амьдрахыг хүсдэг.
Ажил хөдөлмөр эрхлээд, үр шимийг нь хүртээд амьдралдаа сэтгэл хангалуун л амьдрамаар байна. Манай сургууль үндэсний хэмжээний улсын тэргүүний сургууль, хамгийн чадварлаг сайн багш нар олон байна. Зөвлөх багшийн хувьд бүх нэмэгдэл ороод 2.3 сая авдаг. Зөвлөх багш улсын хэмжээнд хэд байдаг билээ... Залуу багш нарын хувьд 900 мянгаас 1.1 саяын хооронд л авж байна.
Ахмад багш: Багш нарын үндсэн цалин 1,484,000 төгрөг байна. Ийм цалингаар энэ цаг үед амьдрана гэдэг үнэхээр хүнд байгаа учир ажил хаялт эхлүүлээд явж байна. Сайдаас гарсан мэдээллээр биднийг 2 саяас 3.5 саяын хооронд цалин авдаг гэж хэлсэн байна. Энэ бол үнэхээр худлаа мэдээлэл... Миний хувьд бол боловсролын салбарт 31 жил монгол хэл, уран зохиолын багшаар ажиллсан хүний хувьд гар дээр 1.9 сая төгрөг авж байна.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.