Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын ажилчдын 81 хувь нь цалингийн зээлтэй
[su_quote]УИХ-ын гишүүн Б.Бейсен баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ярилаа. [/su_quote]
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Ургац хураалт хүнд байна. Энэ жил зуншалага тааруу байсантай холбоотойгоор тариалалт муу байсан. Гаднаас тэжээл авахад хүрч байна. Гэвч баруун аймгуудад тэжээл орж ирэхгүй байна. Яагаад гэвэл гурил авбал тэжээл оруулна гэж байна.
Одоогийн байдлаар 31-32 мянган төгрөгтэй байсан хорголжин тэжээл 40 мянгад хүрсэн, пресс өвс 28 мянган төгрөгт хүрчсэн байна.
Өмнө нь Баян-Өлгий аймагт хорголжин тэжээл 80 мянгад хүрч байсан хүнд нөхцөл бий. Одоо баруун аймгуудад малчид малаа нядалж байна. Гэвч малын мах үнэд хүрэхгүй байна.
Нөгөө талаар эмч, багш нарын цалинг нэмэх боломж байсан байна, Засгийн газарт. Сая жагсаал хийнгүүт 15-20 хувь нэмнэ гэж байна шү дээ.
Би эрүүл мэндийн салбарт ажиллаж байсны хувьд эрүүл мэндийн салбарын ажилчдын 81,7 хувь нь цалингийн зээлтэй. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш, халаалтын үнийг ийм цалингаар дийлэхгүй байна шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.