Л.Энхнасан: Солонгост настай хүмүүс түлхүү амиа хорлодог бол Монгол Улсад 15-35 насны залуус амиа хорлож байна

Л.Энхнасан: Солонгост настай хүмүүс түлхүү амиа хорлодог бол Монгол Улсад 15-35 насны залуус амиа хорлож байна
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар Нийгмийн бодлогын байнгын хороон дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан: 
[su_quote]-Монгол Улсад амиа хорлолтын тоо сүүлийн 10 жил огт буурахгүй байна. Судалгаагаар Азийн орнууд дундаа Монгол Улс амиа хорлолтооор 2-рт бичигдэж байна. Солонгос Улсад настай хүмүүс түлхүү амиа хорлодог бол Монгол Улад жил бүр 15-35 насны 400-500 залуу амиа хорлож байна гэдэг маш харамсалтай тоон судалгаа гарсан байна. Амиа хорлож байгаа залуусын 86 хувь нь эрчүүд байна. Яг ажил хийх, гэр бүл зохиох насны залуус амиа хорлож байгаа нь харамсалтай. [/su_quote]
Өсвөр насны хүүхдүүд бол цахим дээрлэхэлт, суругуль, эцэг эх, гэр бүлийн нөхцөл байдлаас үүдэн амиа хорлож байна. Өсвөр насныхан хайр дурлалаас үүдэн амиа хорлож байгаа бол 20-24 насныхан ажил, санхүүгийн байдлаас болж амиа хорлох нь элбэг байна.
Эрчүүд амиа хорлолт их байгаа нь санхүү болон гэр бүлийн харилцаатай холбоотой. Ялангуяа эрчүүдээс бид илүү хариуцлага хүсдэг. Гэвч бид эрчүүдээ тэр хариуцлагад нь бэлтэгж байна уу гэдэг өөрөө том асуудал.
Тиймээс ДЭМБ-аас 5-10 насанд нь эрэгтэй хүүхдүүддээ анхаарах ёстойг зөвлөж байна. Мөн манай улсад Сэтгэцийн эрүүл мэндийн хууль 2013 оноос хойш огт шинэчлэгдээгүй. Тиймээс уг хуулиудад өөрчлөлт оруулах шарадлагатай. Сэтгэцийн эрүүл мэндийн хуулиас гадна Галт зэвсэг хэрэглэх хууль, Нийгмийн эрүүл мэндийн хуулиудыг дагаж өөрчлөх шаардлагатай. Учир нь  амиа хорлолтод галт зэвсэг ашиглах тохиолдол багагүй хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.