Академич С.Нарангэрэл: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл гарсан
[su_quote]Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоолын талаар академич С.Нарангэрэл байр сууриа илэрхийлжээ. [/su_quote]
-2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнөх шиг Байнгын хорооны санал хураалтаар "дэмжээгүй саналыг дэмжье" гэдэг саналаар санал хураасан. Энэ бол маш ойлгомжгүй, зөрчилтэй.
Уг нь Үндсэн хуулийн 43-р зүйлд "Ерөнхий сайдыг огцруулъя" гэдэг санал хураалтаар УИХ дээр санал хураалт явуулах ёстой. Гэтэл Ерөнхий сайдаа, Засгийн газраа бүхэлд нь огцруулж байгаа нь Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл.
Өнөөдөр Засгийн газаргүй, Ерөнхий сайдгүй болсон. Улс оронд ийм байдал үүсгэсэн учраас Үндсэн хуулийн ноцтой зөрчил, Төрийн эргэлт гарах хэмжээнд хүрсэн байна гэж үзэж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэ/ҮХЦ/ маш шуурхай горимоор хуралдаж, улс орноо яаж энэ хүнд байдлаас давж гарах вэ гэдэг шийдвэрт хүрэх ёстой. Төрийн эрх мэдэл бол УИХ, ЗГ, Улсын дээд шүүх.
-2019 оноос өмнө Ерөнхий сайдуудыг огцруулсан жишээнүүдээр тайлбарлаад байгаа шүү дээ?
-2019 оноос хойш Үндсэн хууль Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг бүрдүүлэх хуулийг өөрчилж тогтоосон. Тиймээс энэ өөрчлөгдсөн үзэл санааны дагуу асуудлыг шийдэх ёстой. Өмнөх практыкууд одоо түүх болоод үлдсэн. Үүнийг хэрхэвч ярьж болохгүй. ҮХЦ асуудлыг шийдвэл цааш маргах асуудал огт үүсэхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.