Ерөнхийлөгчийн тавьсан ХОРИГ-т УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхийлөгчийн тавьсан ХОРИГ-т УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байна вэ?

[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг огцруулсан УИХ-ын 95-аар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Уг асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. [/su_quote]

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Би Монгол Улсын Засгийн газрыг огцруулах дээр ч гарын үсэг зураагүй, УИХ-ын даргыг огцруулах дээр ч гарын үсэг зураагүй. Х.Булгантуяа дэд даргын хувьд бол тухайн өдрийн хувьд маш ёс зүйгүй аашилсан. Бид Үндсэн хуулиа л мөрдөж ажиллах үүрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн талд зогсож хориг тависанд хувь болон УИХ-ын гишүүний хувьд талархаж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил мөн үү гэвэл мөн, дээрээс нь ирцтэй холбоотой асуудалд хориг тавьсан явдал байлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Ерөнхийлөгч Үндсэн хуулиа сахиулах хүрээнд хориг тавина. Энэ улсын эв нэгдэл, энэ парламентын дархлаагаа хамгаалж хориг тавих нь зөв. УИХ нь хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хэмжээнд УИХ-ын тогтоолд хориг тавьж байна. Хоригийн гол агуулга бол Засгийн газрыг огцруулах нь зөв, буруу гэсэнгүй. Засгийн газрыг огцруулах процесс Үндсэн хууль болоод Хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн гэдэг утгаар хориг тависан байна. Миний хувьд энэ асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулийг зөрчих гээд байна гэдэг утгаар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ирц бүрдүүлэхгүй гэж нэлээн суусан. Дараа нь нэгэнт ирц бүрдэсний дараа орж Ерөнхий сайдыг огцруулах нь буруу гэдэг дээр саналаа өгөөд явж байгаа.

УИХ-аар санал хураасан томъёолол бол Үндсэн хууль зөрчиж байна гэх бодол надад төрсөн, би өөрийнхөө бодол санаанд үнэнч байгаа.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Ерөнхийлөгч хуулийнхаа дагуу хориг тавьсан, бид үүнийг хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Миний хувьд энэ асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулийг зөрчих гээд байна гэдэг асуудлаас болоод ирцэнд орохгүй байсан. Дөрөв дөх өдөр өглөө 09 цагаас ирц эхэлсэн, тав дах өдөр хуралдахдаа дөрөв дөх өдрийнхөө ирцээр явсан гээд нэлээн хэдэн зөрчил байсныг тухайн үед хэлж байсан.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Үндсэн хууль зөрчсөн асуудал байгаа учраас бүлэг тодорхой байр сууриа илэрхийлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.