Г.Дамдинням: Толгойт өртөөнд 65 вагон АИ-92 автобензин бууж байна
[su_quote]Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд болон зарим аймагт шатахуун олгохгүй байгаа талаар иргэд цахим орчинд мэдээлэл нийтэлсэн.[/su_quote]
Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тайлбар өгөхдөө ''Одоогийн байдлаар Толгойт өртөөн дээр 65 вагон буюу 3600тн шатахуун ирсэн байна.
Улаанбаатар хотод энэ хагас, бүтэн сайнд шатахуун тасалдсан нь зүгээр л цаг зуурын асуудал. Улаанбаатар хотын асуудал өнөөдөр үдээс хойш гэхэд хэвийн болно.
Орон нутгийн хувьд зүүн аймгуудын шатахууныг Эрээн цавын боомтоор хангаж байна. Баруун аймгуудын шатахууныг төвөөс хангаад явж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.