Ч.Ганжавхлан: Жирэмсэн ээж нөмгөн гарахад огцорч байсан засаг төрсөн ээж ажилдаа ирэхэд огцорлоо…
[su_quote]"Ид шидийн орон" төслийн санаачлагч Ч.Ганжавхлан сүүлийн үед өрнөсөн улс төрийн үйл явдлыг "Монгол сарказм" хэмээн бичжээ.[/su_quote]
-Нэг их мөнгө ч олж чадах биш дээ гээд ажил хийхээ зогсоов. "Нэг их биш мөнгө"-ний сураг, хуушуурны лайвыг боджээ суухад 60 тэрбумын хэрэг чинь банчан байсан юм биш үү дээ гэж бодогдохуй. Нэг удаа инфлүүнсэр болох гэж оролдоод лайв хийж бартерт нь авсан гүүний саамтай цагаан шөнө тосоороо хөлийн улаа тосолчихлоо. Мань мэт нь бол хямдхан шдээ.
Ошо хэлсэн байдаг улс төрд ороод хүн муу болдоггүй. Тэр зөвхөн нууж явсан чөтгөрөө ил гаргах боломж, зориг, эрх мэдлийг олгодог, гэж.
Монгол ээжүүд Монголыг нуруундаа үүрч яваа нь үнэн гэхдээ бас самрах нь үнэн бололтой. Ямар ч хүнийг бурхан болтол нь хөөргөж бас буг болтол нь балбаж чадах хатан ухаан тэдэнд байна. Монгол ээжүүд тураадаг хүмүүсийг санхүүжүүлж, хувцас зардгийг хөрөнгөжүүлж, шашны эд зарсан ч шагширч, шаазан зарсан ч хуу хамж "Мэдээлэл авъя" гэдэг ганцхан мессежээрээ Монголын эдийн засгийг чирж явна. Ер нь тэд төрийг ч бас төвхнүүлэх бололтой. Ер нь тэгээд тэднийгээ бараадахад алзахгүй нь тодорхой.
[su_quote]Жирэмсэн ээж нөмгөн гарахад огцорч байсан засаг төрсөн ээж ажилдаа ирэхэд огцорлоо. Харин маргааш нь төрсөн ээж ажилдаа ирсэнгүй, жагсаал цуглаан ч үргэлжилсэнгүй. Ээж гэдэг сэдэв улс төрийн хэрэгсэл болох тусам ээжүүд улам ядуурсаар ачаа нь томорсоор байв.[/su_quote]
Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн дүү гэдэг үлгэрээр өөрөө ч мэдэлгүй өрөвдөн өсгөх үрсдээ илүү хэцүү нийгмийг үлдээхэд хувь нэмэр оруулж байгаагаа мэдсэнгүй.
Өрөвдөж хайрласан гишүүд нь бүх насаараа үр хүүхэдтэйгээ үнэнч хөдөлмөрлөөд олоход хэцүү мөнгийг нээх их биш гэж хариу барилаа. Ээжүүд харин бүх төрлийн зээлтэй. Тэд уул нь тавлах гэж биш татвар дарамт багасгана гэж амлаж тийшээ явсансан...
Тэгэж их хашрахгүй удаа дараа олон жил хууртахыг нь хараад тавилан юм даа гээд хаячихаж чадсангүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.