С.Бямбацогт: ХУУЛЬ ЗАСАГЛАХ ЦАГ ИРНЭЭ
С.Бямбацогт: ХУУЛЬ ЗАСАГЛАХ ЦАГ ИРНЭЭ
УИХ-ын нэр бүхий гишүүд тангарагаа тонгорог болгож, хууль дээдэлнэ, хуулийг чанд баримтална гэж өргөсөн тангарагаасаа няцлаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдсан цагаасаа эхлэн Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн маш олон зүйл заалтыг НОЦТОЙ зөрчлөө.
Эцсийн санал хураалт ч Үндсэн Хуулийг ноцтой зөрчсөн саналын томъёоллоор явагдаж улайм цайм ХУУЛИЙН ХУЛГАЙ хийгдлээ. АЛХ ТАМГА барьсан хүмүүс микрофон хааж, гишүүдийн үг хэлэх эрхэнд бүдүүлгээр халдаж, хууль зөрчсөн шийдвэр гаргалаа.
Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуулиа хамгаалж, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хууль зөрчсөн энэ хууль бус шийдвэрт хориг тавина байх хэмээн найдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.