Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй
[su_quote]Ерөнхий сайд УИХ-ын чуулганы үеэр дараах тайлбарыг хийлээ[/su_quote]
Ерөнхий сайд Г.Занданшатар:
Таван толгойн нэг орд Бор тээг ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хүний хөгжлийн төлөө зарцуулах тогтоолын төслийг 9-сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч ерөнхий сайдаа намын дарга болгоно гэж ажиллаж байсан нөхөд маань үүний дараа бодол санал нь гэнэт өөрчлөгдсөн.
Нүүрсний хулгай Бор тээгийн ордтой Амарбаясгаланг холбоо хамааралтай гэдэгт би итгэхийг хүсээггүй. Харамсалтай нь нүүрсний сонсголоор олон нотлох баримтууд нь шалгагдаж саяны энэ Таван толгой дээр явагдсан хяналт шалгалтын үед сэргэсэн юм.
Би гадны нэг сайтын мэдээлэлээр ийм асуудал яриагүй, сайт дээр хоёр жилийн өмнө гарсан мэдээллийг яагаад няцаагаагүй юм бэ? гэж асуусан. Нүүрсний сонсголоор олон нотлох баримтаар үндэслэн шалгагдаж байгаа.
Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ын сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэр гарган УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн боловч одоог хүртэл хойшлуулсаар байгаа. Энэ нь өнөөдөр намайг огцруулах шалтаг, шалтгаан болж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний сонсгол зохион байгуулж, нотлох баримтуудаа нийгэмд дэлгэж, шүгэл үлээж хоёр жил гаруй хугацаанд шударга ёсны төлөө тэмцэж байгаа. Амарбаясгалангын зүгээс давуу эрх олгосонтой холбоотой асуудлаар нэг ч удаа хууль хяналтын байгуулагад өргөдөл өгч байгаагүй нь анхаарал татдаг учраас энэ асуудалаа танхимдаа шийд гэж би ийм шийдвэр гаргасан.
Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй
Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Хулгайтай эвлэрдэг хууль ёс гэж байх ёсгүй. Монгол улсын ерөнхий сайд би улс орноороо наймалцахгүй, нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.