"Намайг өрөвдөж болох ч охидыг минь битгий онилоорой"

"Намайг өрөвдөж болох ч охидыг минь битгий онилоорой"
"Намайг өрөвдөж болох ч охидыг минь битгий онилоорой"... Энэ үгний эзэн аавыг бүгдээрээ нэг удаа дэм өгөөд босгоод ирьe ээ.
Түүнтэй 2019 онд уулзаж, ярилцаж байлаа. Эр зориг, тэвчээр, итгэлийг нь мэдрээд өрөвдөх гэхээс илүү бахархаж хайрлаж байв. Одоо ч ийм л хайр татсан аав.
Гашуунсухайтад 2015 оноос нүүрс тээвэрлэж байгаад бусдын буруугаас болж хоёр жилийн дараа осолдож, тулах хоёр эрхтнээсээ салсан байсан. Гэсэн ч бууж өгөөгүй, эхнэр нь осолд орсны дараа хоёр жаахан охинтой нь хаяад явахад ажилгүй, орлогогүй, хүний гарт орсон шахуу хоцорсон ч 8, 6 настай хоёр охиноо хүний дайтай авч явна гэж шүд зуусан юм билээ. Юм юм бодож оролдож, хийж үзсэн.
Ингээд зулын шар тос хийж, амьдралаа аятай болгох гэж байтал 2024 онд зүрхний шигдээсээр өвдөж, өнөө маргаашгүй дахин хагалгаанд орох шаардлагатай болжээ.
Түүнд одоо 1 л тус хэрэгтэй байна аа найзууд аа. 20 сая төг-өөр Хятад улсад хагалгаанд орох юм бна. Хүн бүр нэг аяга кофe, нэг хайрцаг тамхи, ганц таксидах мөнгөөрөө гээд сэтгэлээрээ дэмнээд өгөөрэй.
Өнөөдөр охин нь аавыгаа түрчихсэн явсан. Охид нь 9, 11 дүгээр ангид орцгоосон сайхан том болжээ. Найман жилийн өмнө түүнийг Хүний эрхийн сэтгүүлчидтэй уулзуулж, хамтдаа ярилцаж байхад "Намайг өрөвдөж болох ч охидыг минь битгий онилоорой" гэж байсан нь тод санагдав.
Аав нь хайраар дутаагаагүй өсгөжээ. Хүүхдүүдийн буян, аавын хайр далай мэт дэлгэрэх болов уу. Аандивт нэгдээрэй найзууд аа.
"Хишигбаяр овогтой Чулуунбаяр миний биe
БНХАУ-ын эмнэлэгт оношоо илгээсний дагуу 2025 оны 10-р сарын 21-нд хагалгаанд орохоор товлогдсон боловч нийт 40,000 юань шаардлагатай байгаа бөгөөд өөрийн боломжоор бүрдүүлэх боломжгүй байна.
Иймээс сайхан сэтгэлтэй монголчууд та бүхнээсээ амьдрах итгэл, урам зоригийн төлөө хандивын тусламж хүсэж байна.
Бага ч болов дэмжлэг таны сайхан сэтгэлийн илэрхийлэл болно.
🙏
🙏
" гэсэн байна.
Данс:
Хаан банк
IBAN 950005005034714523
Төрийн банк
IBAN 540034104800348323
Хүндэтгэсэн Х. Чулуунбаяр.
564184370 24804985375862454 6255281874805387269 n 300x225
560616769 24804985855862406 5671760756146546190 n 211x300
561248812 24804986615862330 7484323991233753248 n 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.