УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтаас болж хоёр хуваагдаад байна
[su_quote]УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг Үндсэн хууль зөрчсөн санал хураалт оролцохгүй гэж байгаа бол нэр бүхий гишүүд Үндсэн хуулиа зөрчиж санал хураалт явуулах гэж байна[/su_quote]
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦОХГҮЙ
ТББХ-ны санал дүгнэлтээс үл хамаарч, УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулъя гэж санал хураах Үндсэн хуулийн заалттай.
Гэтэл УИХ-ын чуулганыг даргалагч Х. Булгантуяа гишүүдийг ТББХ-ны Үндсэн хууль зөрчиж гаргасан саналын томъёоллоор явуулах санал хураалтад оролцохыг хүчээр тулган шаардаж байгаа нь өөрөө ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ бусармаг хийгээд зальжин оролдлого юм.
Хэрэв гишүүд ийм дэглэсэн найруулгатай чуулганд орвол Үндсэн хууль зөрчсөн санал хураалтад оролцсон бүх гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх үндэслэл болно.
Ямар ч хуульд, тэр тусмаа Үндсэн хуульд хоёрдмол тайлбар байхгүй.
Үндсэн Хууль зөрчиж засгийн эрхэнд гарах бусармаг үйлдлийг баталгаажуулахыг санаархсан ийм чуулганд оролцож болохгүй гэдгээ хууль мэддэг, эрүүл ухаантай бүх гишүүд ухамсарлаж байгаа нь монголд хуулийн хулгайч нар бус хууль шударга ёс ялах сайн цагийн ДОХИО.
Үндсэн хууль зөрчиж, санал хураалт явуулахаар чуулганы хуралд оролцож буй гишүүд.
1 П.Сайнзориг
2 Л.Мөнхбаатар
3 Ж.Бат-Эрдэнэ
4 Ц.Идэрбат
5 Г.Лувсанжамц
6 О.Саранчулуун
7 М.Мандхай
8 А.Ариунзаяа
9 Б.Баярбаатар
10 О.Номинчимэг
11 Х.Баасанжаргал
12 С.Амарсайхан
13 Ц.Сандаг-Очир
14 Д.Амарбаясгалан
15 Э.Болормаа
16 Н.Алтаншагай
17 Л.Оюун-Эрдэнэ
18 Ч.Номин
19 О.Батнайрамдал
20 М.Ганхүлэг
21 Ж.Алдаржавхлан
22 Д.Ганмаа
23 М.Энхцэцэг
24 Б.Тулга
25 С.Эрдэнэбат
26 Г.Тэмүүлэн
27 Ц.Даваасүрэн
28 Х.Булгантуяа
29 Ж.Ганбаатар
30 Б.Бат-Эрдэнэ
31 Уянга
32 Сайнхүүгийн Ганбаатар
33 Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан
34 Ц.Туваан
35 Лувсаннямын Гантөмөр
36 Эрдэнэбилэгийн Одбаяр
37 Ганбатын Очирбат
38 Батбаярын Жаргалан
39 Ц.Мөнхтуяа
40 Халтмаагийн Баттулга
41 Баатаржавын Мөнхсоёл
42 Гончигдоржийн Уянгахишиг
43 Лутаагийн Энхнасан
44 Нямтайширын Номтойбаяр
45 Даваахүүгийн Пүрэвдаваа
46 Агваанлувсангийн Ундраа
47 Мягмардашийн Сарнай
48 Мөнхтөрийн Нарантуяа-Нара
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.