Багш нарын нэг хэсэг нь ажил хаяад, нэг хэсэг нь хаяхгүй

Багш нарын нэг хэсэг нь ажил хаяад, нэг хэсэг нь хаяхгүй

[su_quote] БШУ-ны ҮЭХ ажил хаяна гэж байгаа бол багш нарын ҮЭХ ажил хаяхгүй гэж  хуваагдаж байна [/su_quote]

БШУ-ны ҮЭХ тэргүүн З.Цогтгэрэл: 

Анхан шатнаасаа гарсан санал санаачлагыг хэрэгжүүлж хуулийн хүрээнд явж байна. Монгол улсын ЗГ-т 10 сарын 9-нд өгсөн ажлын 5-аас доошгүй хоногт гэдгээрээ энэ үйл ажиллагаа маань үргэлжилнэ. Сая ХЭГ-аас дуудсан боловч энд бидний хамтын хэлэлцээрийн асуудлаар биш өөр асуудлыг ярих гэж байгаад нь гишүүдийг төлөөлж орж ирж байгаа учраас энэ асуудал маань шийдэгдээгүй. Саяны уулзалт нь дээр Ц.Мөнхтуяа гишүүнтэй багш нарын ҮЭХ оролцсон байна. Бид бүхэн 2 талын гэрээ байгуулж буй тал учраас энэ асуудлаараа мэдээ мэдээлэл солилцохыг хүсч байна. Монголын ҮЭХ-той уулзах байтал Ц.Мөнтуяа болон багш нарын ҮЭХ-ны хүмүүс сууж байгаа нь буруу гэж үзэж байна.

БШУ-ны ҮЭХ-ны хуульч: 

БШУ-ны ҮЭХ-оос хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгээд хуулийн дагуу явж байгаа. Энэ нь байгуулагдсан хэлэлцээр дээр явж байгаа. Хөдөлмөрийн хуулинд бол хэлэлцээрийн талууд маргаан үүсгэж байгаа, тэрнээс гуравдагч этгээд буюу багш нарын ҮЭХ маргаан үүсгээгүй.

Ерөнхий сайд шийдвэрээ хэлэх гээд дуудсан ч УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хөндлөнгийн этгээд авчирчихаад ёс зүйгүй авирлаж биднийг хөөлөө.

Наранбаяр болон Учрал сайд нар эхлээд энэ хүмүүстэй уулзаад дараа та нартай уулзана гэж хэлээд гаргалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

Монголын ҮЭХ 100 жилийн түүхтэй МАН-ын үзэл сурталын зэвсэг...

Манайх 2017 онд багш нарын цалинг 1.6 сая болгох гээд тэмцэж явсан тэр тэмцэл хөдөлгөөнийг ЗГ, Монголын ҮЭХ-тойгоо нийлээд самарчихсан. Өнөөдөр эд нар ажил хаялт гээд сүржигнээд явж байна. Гэхдээ эд нар бол улс төржиж байгаа би мэдэж байна. Эд нар сайн ажилсан бол цалин хөлс нь нэмэгдэх нь яасан юм...

Нүүр нүүрээ хараад хэлэлцээрт орно гэж хэлсэн өөрсдөө гараад явчихлаа.

Хуулиараа бол 2уулаа эрх тэгш статустай ҮЭ-ийн байгууллага, эд нар болохоор 100 жилийн түүхтэй МАН-тай нэг хөнжилд орсон, МАН-аасаа санхүүжилт аваад явдаг.

Манай багш нарын ҮЭХ-ны 15 мянган багш ажил хаяхгүй.

Бичлэг үзэх:

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.