Намуудын бүлгийн хуваагдлын түүх

Намуудын бүлгийн хуваагдлын түүх

УИХ дахь МАН-ын 68 гишүүнтэй бүлэг 38, 30-аараа хуваагдаж, нэг талд Ж.Бат-Эрдэнэ даргатай 30 гишүүн, нөгөө талд 38 гишүүнтэй бүлгийн шинэ даргаар Ж.Батжаргал тодроод байна.

Яг ийм үйл явдал өмнө нь АН дээр, “Шударга ёс эвсэл” дээр тохиолдож байв. 2012 онд МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 11 гишүүнтэй/ 7+4/ эвсэл Н.Батцэрэгийг анх бүлгийн даргаар тавьсан ч дотроо хагаралдан 7 буюу олонхи гишүүнтэй МАХН нь О.Баасанхүүг бүлгийн даргаар томилж Н.Батцэрэг, О.Баасанхүү гэх 2 бүлгийн даргатай болж байсан түүхтэй. Харин энэ хагаралаас болж 4 гишүүнтэй МҮАН “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс гарч, бүлэг задарсан байдаг.

Мөн өнгөрсөн 2020-2024 оны парламентад 13 суудалтай байсан АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбат ажиллаж байхад мөн олонхи гишүүд нь О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар томилсноор хуваагдаж байв. Үүний улмаас Д.Ганбат, О.Цогтгэрэл нар өрөөгөө булаалдаж, Үндсэн хууль дээр хүртэл гомдол өгч байв. Харин азаар Д.Ганбат буулт хийж, бүлгийн хагарал томрохгүй тэгсгээд намдсан юм. Яг ийм нөхцөл өнөөдрийн МАН-ын бүлэг дээр үүсч, нэг нь тамгатай цөөнхийн бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, нөгөө нь тамгагүй ч олонхийн дэмжсэн дарга Ж.Батжаргал нар тодроод байна. Энэ хагарал даамжирвал МАН УИХ дээр олонхийг бүрдүүлэхгүй болж, задрах ч эрсдэлтэй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.