Г.Занданшатарын Засгийн газар оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрлээ
[su_quote]Г.Занданшатарын Засгийн газар оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрлээ.[/su_quote]
УИХ-ын гишүүн С. Бямбацогт:
Өнгөрсөн хугацаанд дотоодын улс төрийн зөрчил тэмцэл дандаа оюу толгойн хөрөнгө оруулагч нарт ашигтай тусч ирсэн гашуун түүхийг давтаж болохгүй.
Ирэх 7 хоногт эхлэх хэлэлцээрээр:
Оюу толгой төслийн зээлийг хүүг бууруулах Монголын тал баялгийн өгөөжөө ахиу хүртэж ноогдол ашиг хүртэх хугацааг наашлуулах тал дээр Монгол гэдэг нэг нийтлэг эрх ашгаа тугаа болгож ажиллана.
Рио Тинтогийн хувьд ч Оюу Толгойг тойрсон хувь нийлүүлэгчдийн хэд хэдэн асуудал шийдлээ ололгүй сунжирсаар байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
Засгийн газрын тухайд Оюу толгойн асуудлаар 3 ажлын хэсэг байгуулагдан хөрөнгө оруулагч талыг шахаж ажилласны үр дүнд бид энэ ондоо багтаан Монгол улсдаа, Монголынхоо ард түмэнд ашигтэй шийдэлд хүрэх боломж ойртож байна.
Хэлэлцээг бодит үр дүнд хүргэхэд хийрхсэн улс төрөөс ангид төр засгий тогтвортой байдал илүү чухал.
Хэлэлцээний бүхий л үйл явц, үр дүнг ард иргэддээ ил тод ярьж, мэдээлж явах болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.