Сүүлийн үед үүсээд байгаа зөрчил бол Амарбаясгалан болон Занданшатар гэх хоёр хүний зөрчил биш

Сүүлийн үед үүсээд байгаа зөрчил бол Амарбаясгалан болон Занданшатар гэх хоёр хүний зөрчил биш

[su_quote]Монголын Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.[/su_quote]

Монголын ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Ж.Гомбожав:

Хүмүүсийн хооронд, намын дотоод зөрчил байж болно, маргаан байж болно гэхдээ төрийн ажил бол нэг минут ч зогсож болохгүй. Гэтэл зарим нэг хүмүүсийн хоорондох зөрчилдөөнийг ашиглаад төрийн ажлыг гацаах байдлууд ажиглагдаж байна.

Жишээлбэл: Яагаад УИХ-ын гишүүдэд бичиг баримтаа урьдчилж тараахгүй байна вэ? тараах боломжууд байсан, ЗГ огцруулах үндэслүүдээ урьдчилж мэдмээр байна гэж хэлэхээр:

ТББХ-ны дарга нь бидэнд дарамт үзүүлээд байна тийм учраас хурал эхлэхийн өмнө л бичиг баримтаа тараана гэж байна. Энэ бол хууль эрх зүйн үүднээс авч үзвэл тэгж болохгүй юм.

Өчигдөр МАН-ын бүлгийн дарга: УИХ-ын намын бүлэг гэдэг бол УИХ-ын бүтцийн байгууллага тэрнээс намын дэргэдэх байгууллага биш, намын удирдах зөвлөлийг хуралдах байх, хуралд гээд би шаардаад хэд хонож байна гээд ярьж байна.

Намын бүлэг бол УИХ-ын хуралдаан, байнгын хорооны хуралдаан ажлын хэсгийн үйл ажиллагааг явуулахад өөрийнхөө гишүүдийг дайчилж ажиллах түүнийг зохион байгуулах гол үүрэгтэй газар юм.  УИХ-ын гишүүд гэдэг чинь намын төлөөлөл биш ард түмний төлөөлөл учраас тэр ажлаа саад хотгоргүй явуулж байх ёстой юм. Гэтэл ийм тайлбар тавиад төрийн ажлыг гацааж байгаа нь харамсалтай байна.

Би бол сүүлийн үед үүсээд байгаа зөрчил бол Амарбаясгалан болон Занданшатар гэх хоёр хүний зөрчил биш. Энэ зөрчлийн эх үндэс бол манай намын бага хурал болон бага хурлын бүрэлдэхүүнтэй шууд холбоотой гэж үзэж байна. Гуравхан сарын өмнө Ерөнхий сайдыг улсын бага хурлын бүрэлдэхүүн баталсан, томилсон, сонгосон гэтэл яагаад гурван сарын дараа намын даргаа хэн байх вэ? гэдгийг бодолгүй бага хурлаа хийнэ гэж баймааргүй юм.

Ерөнхий сайдаа томилохдоо л дараагийн намын дарга хэн байх вэ гэдгээ бодсон байж таарна. Гэтэл яагаад энэ гурван сарын хугацаанд зөрчил үүсгээд улмаар төрийн ажлыг гацаанд оруулж байна гэдэг нь хоёр хүнээс биш намын бага хурлын гишүүдтэй холбож ойлгож байна.

Намын бага хурлын гишүүдийг албан тушаалаар бүрдүүлж байгаа нь их хор уршигтай байна. Аймгийн дарга, намын хорооны дэд дарга, сайд болсон хүмүүсийг шууд албан тушаалаар нь бага хурлын гишүүн болгож байгаа нь төрд бэлтгэгдээгүй шалдар булдар хүмүүс намын төв удирдах байгууллагад орж ирсэнээс болоод энэ зөрчлийн эх үүсвэр тавигдаж байна.

Ж.Бямбадорж:

Миний мэдэх 35 жилийн түүхэнд Монголын төрд ийм зүйл болж байгаагүй. Өөрөөр хэлбэл ард түмний итгэл даасан тэр олонх өнөөдөр 2 хуваагдчаад энэ төрийн ажлыг гацааж байдаг явдал бол хэрхэвч болохгүй.

Тэгхээр энэ эрх барьж байгаа МАН удирдаж байгаа хүмүүс асуудалаа хуулийн дагуу шийдээчээ... Үндсэн хуулинд яагаад ялсан намын дарга ерөнхий сайд байхыг оруулж өгсөн бэ... Энэ чинь дэлхийн жишиг шүү дээ..

Хувийн амбиц, эрх мэдлийн шунал, дэг журамгүй байдал, ёс зүйгүй байдал дэндүү байгаа юм бишүү...

МАН-ын намын гишүүд, Монголын ард түмэн та бүгдийг дэмжиж гаргасан шүү... Сайндаа та нар УИХ-ын гишүүн болоогүй шүү. Ард түмэн шаардаж чадна шүү гэдгийг төр барилцаж явсан хүний хувьд хэлмээр байна гэв.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.