Ш.Энхсаран: Эрчим хүчний салбарт жирийн ажилчдыг халж байна. Халагдсан ажилчдад тэтгэмж өгөхгүй байна

Ш.Энхсаран: Эрчим хүчний салбарт жирийн ажилчдыг халж байна. Халагдсан ажилчдад тэтгэмж өгөхгүй байна

[su_quote]ДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн ослоос хойш техник технологийн хуучралт, элэгдэл гэмтлийн улмаас осол аваариуд удаа дараа гарсаар байна.[/su_quote]

ДЦС-3 ҮЭХ-ны дарга Ш.Энхсаран:

Эрчим хүчний салбарт орон тоо бүтцийн өөрчлөлт, цомхотголын ажил хийгдэж байна. 2025 оны 6-р сарын 1-нд гарсан харамсалтай хэргээс хойш манайх дээр онц байдал зарлагдаад бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсон.

Хамгийн харамсалтай захиргааны талаас хэрэгжиж байгаа үйл явц гэвэл... Захиргаа үндэслэлээ тайлбарлаад, судалгаа, шинжилгээ, тооцолоо хийгээд ажилтны орон тоог шаардлагагүй гэж үзэж байвал хөдөлмөрийг гэрээг цуцлах эрх ажил олгогчид байгаа. Хэрвээ тийм бол хамтын гэрээ, хэлэлцээрт зааснаар ажилтанд зохих ёсны тэтгэмжийг олгох ёстой. Гэтэл хөрөнгө төсөв байгууллагуудад байхгүй учраас таньд тэтгэмж олгох боломжгүй гэж байна.

Сэтгүүлч: Бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсоноос хойш нийт хэдэн ажилчидыг халсан бэ? дандаа инженер, техникийн ажилчид уу?

Энгийн ажилчид ч байна... Эндээс ямар нэгэн удирдлагыг бол халсан тушаал гараагүй. Ер нь бол зарим нэгэн хүмүүсийг тэтгэвэрт гарахыг шаардах үйлдэл гарч байгаа.

Сэтгүүлч: Станцын үйл ажиллагаа хэвийн байгаа юу?

Засварын ажил бол хийгдэж байгаа... Тэр харамсалтай хэрээс хойш хүмүүс маань бол амралтын өдөр илүү цаггүй бүх чадах хүчээрээ ажиллаж байгаа.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.